2021/11/30
USD 2,811

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

Ш.АДЪЯАМАА
2021/10/20

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2021.10.20/ дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Тус хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь  Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргалаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна