Ц.Нямдорж: Шинээр байгуулах хоёр яам тус бүр 80 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана

Л.Бямбажав
2021/10/21

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэж байна. 

Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулах юм байна. Төсөв дээр шинээр нэмэгдэж байгаа төсөв нь ямар байгаа вэ. Шинээр орон тоо нь хэд байх вэ" гэдгийг тодрууллаа. 

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариулахдаа тэрбээр "Эдийн засгийн хөгжлийн бодлого хариуцдаг газрын Шадар сайдад хариуцуулах, шинэ сайдыг Шадар сайдын түвшинд тавих гэсэн хоёр хувилбар яригдаж байгаа. Эдийн засаг, хөгжлийн яамны төсөв дээр 4.3 тэрбум төгрөг, Цахим яамны төсөв дээр 1.8 тэрбум төгрөг суусан. 30-40 хүнтэй хоёр агентлаг ажиллаж байгаа. Төсөвт тооцож оруулсан нь Хөгжлийн болон Цахим яам тус бүр 80 хүний бүрэлдэхүүнтэй байх юм. Гэхдээ өөрчлөгдөж болно" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 46 минутын өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 5 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 7 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 7 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 7 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 8 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 8 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 9 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 10 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 10 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 11 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 12 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 13 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 13 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 14 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр