"Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг сунгуулах хүсэлт прокуророос ирсний дагуу шүүх хурал өнөөдөр 10:00 цагт боллоо. Шүүх хурлаас Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна.
Сануулахад, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу аравдугаар сарын 18-нд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувийн оффист нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай хорих шийдвэр гаргасан. Түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр дууссныг дахин 30 хоногоор сунгалаа.
Сэтгэгдэл (12)