Г.Занданшатар: АН-ын бүлэг асуудлаа дотроо шийд, УИХ-ын Тамгын газар шүүх биш

Л.Бямбажав
Өчигдөр

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл УИХ дахь АН бүлэгт болж үйл явцын талаар мэдээлэл өглөө. 

 О.Цогтгэрэл : Өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалалд оруулах горимын саналыг өчигдөр 15 цагийн үед УИХ-д даргад бичгээр өгснийг нэг цагаар хоцорч ирсэн гэх юм. Өнгөрөгч Даваа гаригт АН-ын блэг хуралдаж, хуралд оролцсон долоон гишүүн долуулаа бүлгийн даргаас Д.Ганбатыг чөлөөлж, оронд нь Н.Ганибал гишүүнийг бүлгийн даргаар 100 хувь сонгосон. Энэ тогтоолыг та чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулах ёстой. АН-ын бүлэг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг УИХ-ын дарга та хангах ёстой гэв. 

Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар хариулт өглөө. Тэрбээр "Хуулиа уншиж, УИХ-ын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй оролцмоор байна. Намын дотоод асуудлаа бүлэг дотроо шийд. Үүнийг УИХ-ын дарга зарлан мэдээлэх хууль зүйн үндэслэл байхгүй, хуульд харшилна. Яагаад гэвэл АН-ыг бүлэг хуульд заасны дагуу байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа. 2020 оны сонгуулийн үр дүнд АН-аас 11 хүн сонгогдож, бүлэг байгуулсан тухай шийдвэр болон бүлгийн гишүүдийн нэрсийг бичгээр ирүүлснийг 2020 оны долдугаар сарын 1-ны өдөр УИХ-д танилцуулснаар АН-ын бүлэг 11 гишүүнтэй байгуулагдсан. Үүнээс өөрөөр УИХ-ын дарга зарлан мэдээлэх дэг байхгүй. Бүлгийн дотоод асуудал. Д.Ганбатаас УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь нарын гишүүдийг намын гишүүнээс хасах тухай сахилгын хариуцлага оногдуулсан тул мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар манай намаас нэр дэвшиж албан ёсоор сонгогдоогүй тул эдгээр гишүүд нь АН-ын болон бүлгийн гишүүн байх боломжгүй талаар мэдэгдсэн албан бичиг ирүүлсэн. Үүнийг бид УИХ-ын бүтцийн байгууллага гэж авч хэлэлцээгүй. 

Д.Ганбатаас гишүүнээс таван ч бичиг ирсэн. Бүлгээс гишүүд хасагдсан тухай, бүлгийн үйл ажиллагааны талаар, мөн бүлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэх мэт бичгүүд ирсэн. Б.Бесейн гишүүн мөн бичиг ирүүлсэн. АН-ын нэр бүхий гишүүдээс бие биеэ үгүйсгэсэн, хоорондоо зөрчилдсөн, хуульд заасан шаардлага хангаагүй бичгүүдийг ар араасаа өдөрт хэд хэдэн удаа ирүүлж байгаа нь УИХ-ын үйл ажиллагаанд хүндрэл, ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. АН-ын бүлэг 11 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь бодит байдалд үнэн байна. Бүлгийн бүтэц, бүрэлдэхүүнд хуулийн дагуу орсон өөрчлөлтийг УИХ-д зарлан мэдээлэхэд ойлгомжгүй байдлыг АН-ын бүлэг өөрөө үүсгэж байна. УИХ болон УИХ-ын Тамгын газар шүүх биш учраас ялгаж, салга. Тамга, тэмдэг хөөцөлддөг байгууллага биш. АН-ын бүлэг дотоод дүрэм, журмынхаа хүрээнд асуудлаа шийдвэрлэн УИХ-д хүндэтгэлтэй хандаж УИХ руу үсчихгүй байхыг тэрбээр хүслээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 26 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20