Хэнтий аймгаас УИХ-д шинээр сонгогдсон Ц.Идэрбат анхны чуулганы хуралдаанаасаа гарч ирээд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нөхөн сонгуулийн дүн баталгаажиж, өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, анхны чуулгандаа суулаа. Тангарагийн үгэнд бий зүйл тодорхой бий.Улс орон, ард түмний эрх ашгийг нэгт тавьж ажиллана. Намрын чуулганаар олон асуудлууд хэлэлцэгдэнэ. Арванэгдүгээр сарын 15-наас өмнө Төсвийн хуулийг батлах ёстой. Тэгэхээр эхний ээлжинд Төсвийн хуульд анхаарал хандуулна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна