Боксын ДАШТ-ний 75 кг жинд Монгол Улсаа төлөөлөн У.Мөнх-Эрдэнэ оролцохоор эрхээ авсан боловч харамсалтай нь коронавирусийн халдвар авсан учир эх орондоо дөнгөж сая ирлээ.
Олон улсын боксын холбоо( AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 25-нд Серби улсын нийслэл Белград хотод эхэлнэ.108 орны 600 гаруй тамирчид 13 жинд өрсөлдөх тэмцээнд манай улсаас есөн тамирчин оролцохоор энэ сарын 16-ны өдөр эх орноосоо мордсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна