Н.Учрал: Гар хөлөө оролддог, нүүр амаа мааждаг, хамрын тамхи татдаг гаж зуршилтай хүмүүс төрийн албанд ажиллахгүй гэж ойлгогдохоор байна

Л.Бямбажав
5 цагийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

 Хуулийн төсөлд тусгасан улс төрийн албан тушаалтанд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг баталснаар төрийн гүйцэтгэх эрх мэдэл, орон нутгийн удирдлагын мэдлэг, ур чадвар, ёс зүйн хариуцлага нэмэгдэх, төрөөс баримталж буй бодлого хэрэгжих бөгөөд иргэд төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг үр дүнтэй болгох, шийдвэр гаргалт, хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжүүлэх зэрэг нийгэмд эерэг үр дүн гарна хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзэж буй аж.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, хариулт авч байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Г.Тэмүүлэн нарын гишүүдийн өргөн барьсан хууль нь хуулийн техник, шаардлага хангахгүй байна. Хуулийг ингэж лоозонгийн шинжтэй байж болохгүй. Төрийн албаны тухай хуулиар ингэж хамаагүй оролдож болохгүй. Г.Тэмүүлэн нарын санаачилсан хуулиар улс төрийн албан тушаалтнуудад тодорхой шаардлага тавьж байгаа юм байна. Гэхдээ яаж хэмжих нь тодорхойгүй байна. Жишээ нь, аливаа гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй байх гэж юуг ойлгох вэ. Гар хөлөө оролддог, нүүр амаа мааждаг, зогсож чаддагүй зэрэг онцлогтой хүмүүс байдаг. Мөн хамрын тамхи татах хүртэл гаж зуршилд орно. Зан төлөвийн доголдолгүй гэдгийг юугаар хэмжих вэ. Хүний эрхийг дээдэлдэг, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнд автаггүй гэдгийг яаж мэдэх юм, юугаар хэмжих вэ.Энэ бүхэн нь тодорхойгүйгээс дарга нар нь доод албан тушаалтнуудаа “Чи зан төлөвийн доголдолтой, хүний эрхийг дээдэлдэггүй” гэж ялгаварлан гадуурхвал яах вэ. Энэ шаардлага нийцээгүй гэж хэлээд албан тушаалаас нь чөлөөлөхөөр болж байна.Сануулах арга хэмжээ шаардлагагүй. Хэрэв арга хэмжээ авч байгаа бол ажлаас нь шууд чөлөөлдөг байх хэрэгтэй. Ийм ойлгомжгүй хууль гаргах юм бол сүүлдээ төрийн энгийн  албан хаагчдыг хэлмэгдүүлж эхэлнэ шүү. Архангайн гурван гишүүн маань хоорондоо хуулиа яриа нэгтгээд оруулж ирж болдоггүй юм уу. Энэ хуулиараа “Нуухыг нь авах гэж байгаад нүдийг сохлох” вий дээ.  Мөн шаардлага нь хүртэл ялгаварлалтай байна. Тиймээс энэ хууль дээрээ сайтар ажилла гэж хэлмээр байна.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн  Г.Тэмүүлэн: Энэ хуулийн төсөлд дэх заалт нь зөвхөн улс төрийн албан хаагчдад тавигдсан заалт. Төрийн албан хаагчдийг хэлмэгдүүлсэн заалт байхгүй. Өнөөдөр 206 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Тэдний 3600 нь улс төрийн албан хаагч. Төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлдэг мэргэжлийн бус хүмүүстШаардлага тавья гэж энэ хуулийг оруулж ирсэн. Нийтлэг болон тусгай шаардлага тавигдана. Салбартаа ч танигдаагүй хүмүүс өнөөдөр төрийн албыг самарч байна. Гаж зуршил, зан төлөвийн догогдол гэдгийг сахилгын шийтгэл, зөрчил гаргаж төрийн албанаас халагдаж байгаагүй, мөн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй гэсэн асуудлын хүрээнд ойлгож болно. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 25 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20