"Үндэсний хөрөнгө оруулалтай банк"-тай холбогдуулж тус банкны хувьцаа эзэмшигч Д.Дагвадорж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ" гэх мэдээлэл твиттер орчинд түгэв. Энэ мэдээллийн дагуу АТГ-аас тодруулахад, "Худал ташаа мэдээлэл байна. Шалгагдаж байгаа хэрэг, асуудал байхгүй. Мөн дээрх асуудлаар манайд ирсэн өргөдөл, гомдол байхгүй" гэсэн тайлбарыг АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг хэллээ.
Өөрөөр хэлбэл, Д.Дагвадорж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарыг АТГ-аас шалгаагүй. Тиймээс энэ нь худал мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна