Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж байна. Хуралдаанаар төмөр замын асуудлыг хаалттай хэлэлцэж байгаа бөгөөд хуралдаанд Ерөнхий сайд, УИХ-ын дарга оролцож байна.
"Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газар энэ сарын 1-ны өдөр өргөн барьж, байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэх эсэхийг хаалттай хэлэлцсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна