Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлахаар төлөвлөсөн гэдгийг ГХ-ны сайд Б.Батцэцэг сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэллээ.
Ерөнхийлөгчийн хувьд өнгөрөгч есдүгээр сард НҮБ-ын чуулганд оролцож анхны айлчлалаараа АНУ-ыг зорьж байв. Тэгвэл хоёр дахь удаагийн айлчлалаа хойд хөршид хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу 2019 онд ОХУ-д айлчилж байсан удаатай.
Энэ удаагийн айлчлалаар төмөр замын асуудал түлхүү яригдах бололтой.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимпийн үеэр БНХАУ-д айлчлал хийхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна