Л.Халтар: Дарханы замын ажлыг удаан хийгдээсэй, ажил нь бүтэхгүй байгаасай гэж хүсдэг хүмүүс ч бий

Л.Бямбажав
2021/10/26

Засгийн газрын зарим сайд өнөө өглөө сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийж, ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Дарханы зам ирэх оны аравдугаар сард багтаж дуусах уу гэдгийг ЗТХ-ийн сайд Л.Халтараас тодруулахад тэрбээр " Дарханы замыг эхлүүлсэн нь хамгийн чухал. Аливаа ажлыг эхлүүлнэ гэдэг нь ажлын 50 хувь. Санхүүжилт нь олдсон. Дарханы замын 2,4 багц дээр шалгарсан компани нь хариуцлагагүй хандсан нь үнэн. 2020 оны наймдугаар сараас гэрээг цуцлах асуудлыг хөндөж маргаан ч их гарсан. Хэрүүл ч болсон. Улмаар хийгээгүй ажлаа хийсэн мэтээр тайлбарлаж гүйцэтгэл бичсэнийг яам хүлээн зөвшөөрөхгүй гэсэн маргаан гарсан. Үүнээс болж 2021 оны хавар ажил хийгдээгүйг нуухгүй. Дараагийн гүйцэтгэгч компани шалгарч, ажлаа эхлүүлсэн. Машин явахад хүндрэлтэй хэсгийн замуудыг хучсан. 

Бусад багцад ажиллаж байгаа компаниудын хувьд гүүр, хоолойны ажлаа эхлүүлсэн. Энэ өвөл хатуу ухмалтай газруудын хэсгийн ажлаа хий гэсэн чиглэлийг дөрөвдүгээр багцад ажиллаж байгаа зөвлөх компанид өгсөн. Дарханы замын ажлыг удаан яваасай, ажил нь бүтэхгүй байгаа гэсэн цөөн хүн бий. Энэ ажил явж байгаа. Ирэх оны аравдугаар сард бид хөдөлгөөнөө нээхийн төлөө ажиллаж байна” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 23 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20