Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв

М.Төгөлдөр
2021/10/27

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис өөр албан тушаалд шилжин томилогдож байгаатай холбоотойгоор ажлаас нь чөлөөлөх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанд зөвшилцөхөөр танилцуулав. Р.Чингис нь 2021 оны хоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын даргаар томилогдсон бөгөөд өөр албан тушаалд шилжин ажиллахаар болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. 

Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн нийслэлийн өмчид орон сууц бүртгэн авах тухай, нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэн авах тухай, Олон улсын арга хэмжээ зохион байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 129 айлын орон сууц нь 1972 онд Оросын цэргийн ангийн алба хаагчдын орон сууцны зориулалтаар ашиглалтад орсон. 2019 оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийсэн бөгөөд энэ оны 6 дугаар сард ашиглалтад оруулжээ. Харин өнөөдөр уг орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Цаашид “Нийслэлийн Орон сууцны корпораци”-д шилжүүлэн нийслэлийн зорилтод бүлгийн иргэдэд түрээслэх, түрээслээд өмчлөх зэрэг төслийн хүрээнд иргэдэд олгох аж. Мөн Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Май таун” хотхонд хоёр орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.

Мөн “Азийн архитекторуудын форум-21” олон улсын арга хэмжээг хамтран зохион байгуулахыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжлээ. Уг арга хэмжээг 2022 оны 9 дүгээр сард зохион байгуулах бөгөөд Азийн 22 улсын төлөөлөл, Дэлхийн архитекторуудын холбооны төлөөлөл оролцох аж.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20