2021/12/03
USD 2,811

ЗГ: Төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглолоо

М.Төгөлдөр
2021/10/27

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө.

Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой  комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов.
Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэлээ.
Ирэх сараас урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах, гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон байна.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
49.0.137.164
Mash ZOV shuu !
Хариулах
43.242.241.202
Тэгээд хувийн хэвшилийхэн шинэ жил хийж халдвар тараах нь та нарт хамаагүй юм уу ямар сонин шийдвэр гаргадаг нөхдүүд вэ халварын тархалт их байхад заавал олноор нь бөөгнөрүүлж яах гээд бна хувийн хэвшилийхэн чинь ажилгүй цал ингүй 2 жил болж байхад юун шил жил хийх мөнгө хаана байгаан ?????
Хариулах
124.158.75.162
Зөв шийдвэр байна
Хариулах
202.179.27.178
Хувь хувсгалгүй баяр тэмэглэхээ азнах нь зөв. Ковид зөвхөн төрийхөнд халдахгүй.
Хариулах
64.119.21.146
Ёстой зөв.Цаашид ч хориглох нь зөв.Татвар төлөгчдийн мөнгөөр үнэтэй газар түрээсэлж, урлаг соёлынхонд баахан мөнгө зарж архиддаг.Үр дүнгийн хурал хийхэд л болоо биш үү.Ажил хийсэн ч юмгүй баахан хүнд суртал гаргадаг мөртлөө баяр тэмдэглэхдээ хийж байгаа ажлаасаа илүү зүтгэл гаргаж энэ тэр
Хариулах