"Өнгөрсөн Баасан гаригт /2021.10.22/ НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Монгол Улс цар тахлын үед нэг иргэнд 111 сая төгрөг зарцуулсан байна” гэж хэлсэн. Энэ талаар ЭМ-ийн сайд С.Энхболдоос тодруулахад тэрбээр “Энэ бол ташаа мэдээлэл. Ийм төгрөгийн эмчилгээ нэг ч хүнд хийгдээгүй. Цөөн хэдэн хүнд 70-80 сая төгрөгийн эмчилгээ хийгдэж байгаа тохиолдол бий. Тухайлбал, уушги орлуулагч эмчилгээнд орж байгаа хүмүүст ийм зардал гарч байгаа” гэсэн тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна