Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо үргэлжилж байна.
Өнгөрсөн шөнө -67 кг жингийн шигшээ 32-т ОУХМ Баатарсүхийн Чинзориг Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5-0 харьцаагаар яллаа.
Тэрбээр шөвгийн 16-д Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй арваннэгдүгээр сарын 1-ний орой тулалдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна