Нийслэлчүүдийн 420 тэрбум төгрөгийн татварыг бүтээн байгуулалт, түгжрэлийг бууруулахад зориулна

Л.Бямбажав
2021/10/29

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 382 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын “Өргөө” шар бүсийн ордыг 1639 онд байгуулав хэмээн тэмдэглэсэн нь өнөөгийн Улаанбаатар хотын эхлэл юм.

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 382 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүлэв.

Эрхэм хүндэт нийслэл Улаанбаатар хотын иргэд ээ, Улаанбаатарчууд аа!

Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотын сайн сайхан, хөгжил дэвшил, хүн ардын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж буй төрийн нийт албан хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа хүчний байгууллагын алба хаагчид, цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид, эрдэм номд шамдан суралцаж буй оюутан, сурагчид, хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд, өв уламжлалаа дэлгэрүүлж, үүх түүх хуучлан суугаа өтгөс буурал Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Өдгөө Монгол Улсын нийт хүн амын 47.5 хувь нь оршин суудаг, ДНБ-ий 66.2 хувийг бүрдүүлдэг нийслэл хотын маань түүх 1639 оноос эхтэй бөгөөд түүх шастирт “Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын “Өргөө” шар бүсийн ордыг байгуулав” хэмээн тэмдэглэсэн нь өнөөгийн Улаанбаатар хотын эхлэл юм. Түүнчлэн тэртээ XII зууны хоёрдугаар хагаст буюу “Монголын нууц товчоо”-нд “Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө Туулын хар шугуй гэдэг газар байв” хэмээн тэмдэглэснийг одоогийн Улаанбаатар хотын суурь мөн хэмээн үзэх судлаачид цөөнгүй байдаг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хувьд хотын үүсэл хөгжил, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ямагт дэмжин ажиллахаа илэрхийлье. Учир нь Улаанбаатар хотын үүх түүх, өөрчлөлт шинэчлэлийн учир шалтгаан, нутаг орны сонгон суурьшсан эх үндэслэл зэргийг танин мэдэх нь шинэ Улаанбаатар хотын хөгжлийг зөв зурж, зөв төлөвлөж, зөв байгуулахын үндэс юм. Ийн аливааг уг үндэс, учир шалтгаанаар нь ойлгож гэмээн урагш илүү хол алхах боломж нээгдэх нь гарцаагүй юм. 

Тиймээс ч өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийслэл хотын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор боловсруулсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хуульчлан батлуулж чадлаа. Уг хууль батлагдсанаар хот бие даан бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болсон бөгөөд Улаанбаатарчуудын жилдээ татварт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг эргээд нийслэлийн бүтээн байгуулалт, түгжрэлийг цогцоор нь бууруулахад зориулах түүхэн шийдвэр Засгийн газраас гарсан нь нийслэл хотын хувьд цоо шинэ эргэлтийн цэг болж өгөв. Түүнчлэн 2010 оноос хойш удтал яригдсан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилго бүхий Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шинээр дагуул хот байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Мөн Улаанбаатар хот төдийгүй орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдэн Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог анх удаа байгуулж, хотын хөгжлийн төлөө нэг баг болон ажиллаж байгааг дуулгахад нэн таатай байна. Ингэснээр нийслэл маань ирэх жилүүдэд хүн төвтэй, орчин үеийн шийдэлтэй, зөв төлөвлөлттэй, тэлж хөгжсөн, иргэндээ ээлтэй хот болох бөгөөд Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтран ажиллаж, хамтдаа бүтээхийг урьж байна.

Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 7 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 8 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 8 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 8 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 9 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 9 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 10 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 11 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 11 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 12 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 13 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 14 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 14 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 15 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр