Ч.Сайханбилэг: Рио Тинтод одоо цаг хугацааг хойшоо тавьж, хүлээж суух бололцоо байхгүй

Ш.АДЪЯАМАА
2021/10/29

Энэ долоо хоногт улс төр, нийгмийн хүрээнд хамгийн их анхаарал татаж байгаа сэдэв болов Рио-Тинто Монгол Улсын Засгийн газарт  ирүүлсэн захидал. Уг захидалд Рио-Тинто группээс Монгол Улсын Засгийн газартай тохиролцох дөрвөн саналыг хүргүүлсэн. Тодруулбал, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх, ногдол ашиг хүртэх хугацааг наашуулж, 350 сая ам.долларын дэмжлэгийг гурван жилийн хугацаанд олгох, далд уурхайн зардлын 1,4 тэрбум ам.доллароос менежментийн төлбөр авахгүй байх зэрэг саналыг тавьсан.

Үүнтэй холбоотойгоор хоёр тал хэлцэл хийж буй.Оюутолгойн төслийн гэрээг сайжруулах ажлын хэсэг өчигдөр  “Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсес” компанийн төлөөлөлтэй өргөтгөсөн уулзалт хийж, яриа хэлэлцээг эрчимжүүлэн, ажлын төлөвлөгөөг илүү нарийвчилж гаргахаар тохирчээ. 

Монгол Улсын Засгийн газрын гол хүсч буй зүйл нь УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх буюу хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах явдал юм. Өөрөөр хэлбэл,  2019 оны УИХ-ын 92 дугаар тогтоолын нэгдүгээр заалтад хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, Монголын талд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Тиймээс  Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Үүнд анх удаа хөрөнгө оруулагч тал нааштай хандаж,  Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүрээ хязгаарыг  ярилцъя гэдэг зүйлийг хэлсэн талаар Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлсэн.

Оюутолгойн хэлэлцээ ид өрнөж буй энэ үед Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлсэн нь мөн л анхаарал татаж байна. Тэрбээр  "...Үе үеийн Засгийн газрууд Оюу толгойн энэ том төсөл, хөтөлбөртэй холбогдуулж өөр өөрөөс холбогдох шийдвэрүүдийг тухайн үеийн эдийн засаг, улс төрийнхөө нөхцөл байдалтай холбогдуулан гаргаж ирсэн байдаг. 

Түүнээс гадна Далд уурхай 2023 он гэхэдашиглалтанд орохоор байгаа. Өөрөөр хэлбэл хэрвээ өнөөдөр Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэрийг гаргаж чадлаа гэж бодоход 8 жилийн бүтээн байгуулалт хэрэгтэй байна.

Хэрвээ манай Засгийн газар энэ шийдвэрийг тухайн үед цаг хожиж гаргаж чадаагүй бол 2030 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалт дуусаагүй, далд уурхай ажиллаж эхлэхгүй байсан гэж бодохоор Монгол Улс хичнээн их хэмжээний ашиг, орлогоо алдах байсан нь зөвхөн дээрх 2 жишээнээс шууд харагдаж байгаа юм. Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгджээ. Тухайлбал Рио Тинто компанийн ганцаараа 2 жил байтугай хэсэг хугацаанд хүлээж чадна гэсэн байр суурь үгүй болсон. Яагаад гэвэл Дубайн гэрээний ач тусаар олон улсын банк, санхүүгийн 15 байгууллага өнөөдөр өөрийн хөрөнгө оруулалт, зээлийг оруулсан учраас Рио Тинтод одоо цаг хугацааг хойшоо тавьж, хүлээж суух бололцоо байхгүй. Тэдний хувьд бас Цагийн тоолуур адилхан ажиллаж байгаа учраас энэ гэрээ хэлэлцээний ширээнд суухаас өөр арга байхгүй. Тийм учраас энэ шинэ нөхцөл байдлаа, энэ шинэ “Хөзөр”-ийгөө Монгол Улсын Засгийн газар гүйцэд ашиглах хэрэгтэй" гэж байр сууриа илэрхийлжээ. 

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 2019 оны 92 дугаар тогтоолд:

 1.Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Туркойс Хилл Ресурсес Лтд, Ти Эйч Ар Оюу Толгой Лтд, Оюу Толгой Нидерланд Би Ви, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд, Оюу Толгой ХХК нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох.

    2.“Оюутолгой” ХХК-ийн татварын хяналт шалгалтын хүрээнд ногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулийг нэг мөр төлүүлж, татварын актуудыг хүлээн зөвшөөрүүлэх, татварын актад тусгагдсан асуудлаар дахин маргаан үүсгэхгүй, аливаа маргаангүй нөхцөлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагыг тавих.

    3.Хөрөнгө оруулалтын гэрээ, Дахин тодотгож нэмэлт, өөрчлөлт оруулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ зэрэг Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан гэрээ, хэлцлийн хэрэгжилтийг дүгнэж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн сайжруулахаар хэлэлцээ хийх.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 5 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 5 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 8 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов 9 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна 9 цагийн өмнө
Улаанбаатарт 26 градус дулаан байна 9 цагийн өмнө
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ Өчигдөр
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 19 градус дулаан байна Өчигдөр
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 2025/06/13
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 2025/06/13
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 2025/06/13
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 2025/06/13
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 2025/06/13
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 2025/06/13