No Double Standard хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг 30 хоног цагдан хориод байгаа билээ. Э.Одбаяр үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, хоригдох хугацаандаа нойтон өлсгөлөн зарлаад 18 хонож байгаа юм.
Энэ хугацаанд Э.Одбаярын бие муудаж, бөөрний дутагдалд орсон гэх оноштойгоор хорих ангийн эмчийн хяналтад байгааг түүний өмгөөлөгч мэдэгдсэн.
Тэгвэл Э.Одбаярыг суллах эсэх асуудлыг өмгөөлөгчдийн гомдлоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд суллах шийдвэрийг гаргажээ.
Түүнийг хилээр гарах эрхийг нь хоригложээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна