“Facebook” компани нэрээ “Мета” болгон өөрчилсөн ч олон нийтийн сүлжээнүүд нэрээ өөрчлөхгүй

Л.Бямбажав
2021/10/29

“Facebook” компанийн үүсгэн байгуулагч пүрэв гарагийн орой презентаци хийхдээ тэрбум гаруй хүний анхаарлыг татсан дуулиант мэдэгдэл хийлээ. Тэрээр “Facebook” компани ребрендинг хийж нэрээ өөрчлөн цаашид “Meta” гэж нэрлэгдэж байхаар болсныг албан ёсоор зарлав. Гэхдээ компанийн мэдэлд байдаг Facebook, Instagram, Messenger, WhatsApp зэрэг олон нийтийн сүлжээнүүд нэрээ өөрчлөхгүй хэвээр хадгалж үлджээ.

 Цукерберг компанийнхаа нэрийг өөрчлөх болсон шалтгааны талаар ярихдаа “Өнөөдөр манай брэнд нь ганцхан бүтээгдэхүүнтэй дэндүү их холбоотой болсон учраас бидний өнөөдөр хийж байгаа төдийгүй ирээдүйд хийх зүйлсийг бүрэн дүрэн тусгаж чадахгүй болсон. Харин яваандаа биднийг мета ертөнц компани гэж хардаг болох байх гэж найдаж, энэ зорилгодоо цаашдын ажил болон онцлогоо холбож өгөхийг хүсэж байна” гэжээ.

 Өөрөөр хэлбэл Цукерберг нь дотор нь орсон мэт сэтгэгдэл төрүүлдэг виртуал бодит байдлын шинэ ертөнцийн байгуулж байгаа учраас нэрээ ийнхүү өөрчилжээ. “Facebook” компани нь олон нийтийн сүлжээнүүдээс гадна виртуал бодит байдлын “Oculus” төхөөрөмжийн үйлдвэрлэгч компанийг эзэмшдэг юм. Энэ оны есөн сард “Facebook” нь виртуал мета ертөнц бий болгоход 50 сая доллар төсөвлөн гаргасан. Одоогоор тусгай тоноглолын тусламжтайгаар хурал зөвлөгөөнд алсын зайнаас аватар хэлбэрээр оролцох боломж олгодог зайнаас ажиллахад зориулсан виртуал бодит байдлын программыг туршиж байгаа юм байна.

 Цукерберг энэ талаар ярихдаа “Хүн өөр хүний яг хажууд эсвэл огт өөр газар бодитоор оршиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь мета ертөнцийн онцлог давуу тал тал байх болно. Нийгмийн технологийн дээд мөрөөдөл бол өөр хүн бодитоор хажууд чинь байгаа мэт мэдрэмж төрүүлж чаддаг байх явдал” гэжээ.

 Хэрэв нэрээ өөрчлөн “Meta” компани нь виртуал ертөнц байгуулах тал дээр олон нийтийн сүлжээ байгуулсантай адил амжилттай урагшилж чадвал тун удахгүй “Ready Player One” (2018) эсвэл бүр “Матриц” шиг өөрийн гэсэн хууль дүрэмтэй мета ертөнцөд өдөр хоногийн өнгөрөөдөг болох цаг хажууд иржээ.

 Гэхдээ шүүмжлэгчдийн ярьж байгаагаар бол сүүлийн хэдэн сарын турш “Facebook” компани нь ажилтнуудтайгаа шударга бусаар харилцдаг, хэрэглэгчдээ санаатайгаар түгшүүрт автуулдаг гэх мэт янз бүрийн зүйлд буруутгагдаж, олон тооны зарга хүлээж авсан. Зарим нь бүр Цукербергийг эхнэрийнх нь хамт шүүхэд өгч их хэмжээний мөнгө нэхэмжилсэн. Харин ийнхүү нэрээ өөрчилснөөр олон нийтийн анхаарлыг өөр зүйл руу хандуулан сатааруулах, дуулиант мэдээллээр сэвтсэн нэрээ өөрчилж, имиж болон ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн арга төдий гэж шүүмжилж байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20