Хэнтий аймагт Андлалын өргөөний суурин дээр шинэ Андлалын өргөө байгуулсан нь олны дунд янз бүрээр хэлэлцэгдэж байгаа билээ. Энэхүү хөшөөг "Ухамсар" хөшөөний уран бүтээлч, урлагийн гавьяат зүтгэлтэн А.Очирболд олон нийтийн хандиваар босгосон юм. Тэмүүжин Боорчи нарын анд барилцсан "Хөхүүрийн хөндий" хэмээн Монголын Нууц товчоонд тэмдэглэсэн энэ газарт аль болох нөмөртэй газар сонгож Андлалын өргөөг барьсан бөгөөд анд бололцох ёслол хүндлэлийн зан үйл явагдах гол газар болох учиртай билээ.
Тэгвэл шинээр босгосон Андлалын өргөөний “Тэнгэрийн андгай” баримал нь хөрш өвөрмонголчуудын дунд ихээхэн сайшаагдаж, тэдний сошиал орчинд тренд болж буй ажээ. Өвөрмонголчууд тик ток, вэйбо зэрэг олон нийтийн сүлжээндээ “Тэнгэрийн андгай” барималын зургийг янз бүрээр чимэглэн, анд нөхөрлөлийн тухай шүлэг, дууны хамт оруулж бусадтайгаа хуваалцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна