Халдвар аваад эдгэрсэн иргэд 21 хоногийн дараа вакцинд хамрагдана

М.Төгөлдөр
2021/11/02

Эрүүл мэндийн сайдын аравдугаар сарын 26-ны А/642 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын бүрэн тун болон нэгдүгээр тунд хамрагдаад халдвар авч эдгэрсэн 18-аас дээш насны иргэд 21 хоногийн дараа III тунд хамрагдах боломжтой болсон. Уг тушаал гарсныг иргэд, олон нийт төдийлөн мэдээгүй, сайн ойлгоогүй байгааг вакцинжуулалтад ажиллаж буй эмч, сувилагч нар хэлж байлаа.

Чингэлтэй дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт өнөөдөр 12:00 цагийн байдлаар 47 иргэн вакцин хийлгэхээр иржээ. Тус цэг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд бямба гарагт 10:00-15:00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна.

Ингэхдээ дүүрэг, харьяалал харгалзахгүйгээр вакцин хийж буй юм. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн вакцины сувилагч Д.Мандахгэрэл “Манай дүүрэг дэх вакцинжуулалтын суурин цэгээр үйлчлүүлж буй иргэдийн 95 гаруй хувь нь  III тунд хамрагдаж байна. Өнөөдөр 12:00 цагийн байдлаар 47 иргэн дархлаажуулалтын вакцин хийлгэлээ. Эдгээр иргэнээс нэг иргэн хоёрдугаар тунд хамрагдсан бол үлдсэн 46 нь Вероселл болон Пфайзер вакцинаас сонгон III тунгаа хийлгээд байна. Мөн манай цэгээр БНХАУ, Тайвань, Вьетнам Улсын  иргэд үйлчлүүлэн, дархлаажуулалтад хамрагдаж байгаа. Ихэвчлэн нэг, хоёрдугаар тунгаа Монгол Улсад хийлгэсэн иргэд III тунгаа хийлгэхээр ханддаг. Эхний хоёр тунгаа өөр улсад хийлгэсэн бусад орны иргэдэд гадаад паспортынх  нь дагуу шаардлагатай мэдээллийг бүртгэн, үйлчилж байна” гэв.

Дархлаажуулалтын вакцин хийлгэж болохгүй иргэд бий. Тухайлбал, тухайн харьяа дүүрэг, хорооныхоо өрхийн эмчийн тогтмол хяналтад байдаг, эмчийн үзлэгээр вакцин хийлгэж болохгүй гэсэн заалттай иргэдэд вакцин хийхгүй аж. Мөн дархлаажуулалтын вакцин хийхээс өмнө иргэдийн амин үзүүлэлт, цусны даралт, биеийн халууныг хэмжих бөгөөд биеийн байдал хэвийн тохиолдолд вакцин хийхийг зөвшөөрнө. Даралт ихтэй өндөр настнууд вакцин хийлгэхээс өмнө даралтын эмээ уун, цусны даралтаа тогтворжуулахыг эмч, сувилагч нар зөвлөж байлаа.

Коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд III тунгийн хамрагдалт хэдэн хувьтай байна вэ?

-Аравдугаар сарын 31-ний байдлаар III тунгийн хамрагдалт 20.9 хувьтай байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар халдвар авсан, өвдөөд эдгэрсэн 18-аас дээш насны иргэн нэмэлт III тундаа хамрагдах боломжтой болсон. Ингэхдээ өвдөөд бүрэн эдгэрснээс хойш 21 болон түүнээс дээш хоногийн дараа сэргээх тунгаа хийлгэх юм. Мөн эхний тундаа хамрагдсанаас хойш коронавирусийн халдвар авсан эсвэл ямар нэг шалтгаанаар гурван сарын турш вакцинд хамрагдаагүй иргэн дараагийн тунгаа хийлгэн дархлаагаа сэргээх хэрэгтэй.

-Нийслэлийн Эрүүл мэндийн газраас III тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Дархлаажуулалтын явуулын 39 багийг гарган байгууллага, аж ахуй нэгжүүдэд нэгдсэн журмаар дархлаажуулалт хийж байгаа. Олон албан хаагчтай байгууллага, аж ахуй нэгжүүд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагуудад хандсан тохиолдолд ажилчдынх нь тооноос хамаарч явуулын баг илгээнэ. Мэдээж вакцинжуулалт хийх байр, талбайгаа урьдчилан бэлтгэж байгаа.

-Оюутан, залуус дархлаа сэргээх нэмэлт тундаа хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?

-Оюутан, залуусыг нэмэлт III тунд идэвхтэй хамруулах чиглэлээр ажилласан. Тухайлбал, явуулын багууд маань их, дээд сургуулийн оюутны дотуур байр, сургуулиудад очин оюутнуудыг вакцинжуулалтад хамруулсан. УОК, НОК-ын нэгдсэн шуурхай штаб болон Эрүүл мэндийн яамнаас байгууллага, аж ахуй нэгжүүдэд албан тоот хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ажилтнууд нэмэлт тундаа хамрагдаж, эдийн засгаа эрчимжүүлэх уриалгад нэгдэн, нэгдсэн журмаар III  тундаа хамрагдлаа.

-Суурин цэгт очин дархлаажуулалтад хамрагдах боломжгүй өндөр настай, хүнд өвчтэй иргэдэд хэрхэн хүрч ажиллаж байна вэ?

-Суурин цэгт очих боломжгүй иргэд хүсэлт гаргасны дагуу явуулын баг гэрт нь очиж вакцин хийж байгаа.

-Заавал харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт хандаж вакцинжуулалтдаа хамрагдах ёстой юу?

-Тухайн иргэн аль өөрт ойр байгаа дархлаажуулалтын цэгт очин, вакцин хийлгэх боломжтой. Та гэр, ажлын байрныхаа ойр хавьд байрлах аль ч суурин болон явуулын цэгт хандан вакцинаа хийлгэж болно.

-Өчигдрөөс соёл, урлагийн үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд юун дээр илүү анхаарах ёстой вэ?

-Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг үе шаттайгаар нээж байгаатай холбогдуулан иргэд хүн хоорондын зайгаа барих, амны хаалтаа тогтмол зүүн, хоёр цаг тутамд сольж хэвших, гараа тогтмол угаах хэрэгтэй. Мөн дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдах шаардлагатай. Вакцинжуулалт бол таныг болон таны хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олныг халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдвар авсан тохиолдолд хүндрэлээс сэргийлнэ гэв.

Хүйтний улирал эхлэн, улирал солигдох үеэр биеийн дархлаа сулардаг тул иргэд дархлаа сэргээх III тундаа заавал хамрагдах шаардлагатайг мэргэжлийн эмч, сувилагч нар зөвлөж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20