Орос – Хятадын хил дээр 1500 ачааны машин гацаад байна

М.Төгөлдөр
2021/11/02

Эрээн-Замын үүд боомт корона вирусийн хорионд орж хаагдахын дагаад Монголд юмны өсөөд тун хүнд байдалд ороод байна. Гэтэл хөрш зэргэлдээ улсуудад байдал ямар байгааг ажиглахад Монголд үүссэнтэй тун адил дур зураг гарч ирнэ. Тухайлбал, ОХУ ба БНХАУ хоорондын хамгийн том авто тээврийн нэвтрүүлэх цаг болон Забайльсз дээр Оросын талаар 1000 гаруй том оврын ачааны машин хилээр гарах ээлжээ хүлээн гацаад байгаа тухай Оросын “Ведомости”  сонин мэдээлсэн байна. Гэтэл энэхүү Забайльск дээрх шалган нэвтрүүлэх нь хоногт 360 том оврын тээврийн машин нэвтрүүлэх чадвартай аж. Гацаа үүсээд байгаа гол шалтгаан нь ОХУ-д корона вирусийн тархалт хяналтаас гарч дээд цэгтээ хүрсэн, үүнийг дагаад Хятадын тал удахгүй болох Олимпын тоглолттой холбоотойгоор корона вирусийн хөл хорио тогтоож, машин нэвтрүүлэх болсон.

Цаашилбал, зөвхөн Забайльск гэлтгүйгээр Хята-Оросын хил дагуух бүх шалган нэвтрүүлэх цэгүүд дээр ийм дүр зураг үүсээд байгааг “Ведомости”  онцолжээ. Жишээлбэл, Пограничный – Суйфэньхэ, Полтавка – Дуннин зэрэг цэгүүдэд ялгаагүй гацаа үүссэн. Ийхүү хилийн дагуу авто тээврийн харилцаа үндсэндээ зогсонги байдалд орсны улмаас Хятадаас тээвэрлэсэн бараа Оросын хил давах хүртэлх 40 хоног хүртэл сунаад байгаа аж. Хорио цээрийн хатуу дэглэм тогтоохоос өмнө энэ хугацаа 20 хоног байж.

Хятадын тал Оросоос оруулах квот тогтоосон нь хоногт ердөө 50 машин байгаа юм байна. Үүнээс болоод тээвэрлэгчид асар их зардал гаргах болсон гэж байна. Тодруулбал, Оросын тээвэрлэгчид хил дээр үүссэн гацааны улмаас жолоочийн сул зогсолтын мөнгө, хоол, унд, ачааг түр агуулахад байршуулах зэрэг зардалд өдөрт 500 евро зарцуулж байгаа аж. Улмаар зөвхөн Забайкальск – Маньчжурия боомт дээр гацсан машинууд сул зогсолтын улмаас хоногт нийт 40 сая рублийн хохирол амсаж байна гэж “Ведомсти” бичжээ. 

Энэ бүхэн ОХУ-ын зарим бүтээгдэхүүний үнэд нөлөөлж эхэлсэн байна. Жишээлбэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний баталгаатай нийлүүлэлт тасалдсан учраас энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс даруй 20 хувиар өссөн.

Энд мөн Орос ба  манай хоёрын бизнесмен, жолооч нарын сэтгэхүй тун ойролцоог харуулсан зүйл болж байгаа юм байна. Юу вэ гэхээр Хятадын тал нь Оросын талаас нэвтрүүлэх ачааны машины жагсаалтыг хоёр өдрийн өмнөөс гаргадаг. Үүнийг нутгийн бизнесменүүд, жолооч нар овжиноор ашиглан танил талаа ашиглан өөрсдийн ачаагүй машинаа жагсаалтад орж бүртгүүлээд, дараа нь гацаанд орсон жолооч нарт ачааг нь гаргаж өгөх үйлчилгээг 500 мянган рублиэр санал болгох болжээ. Үүнээс олоод нутгийн тээвэрлэгч нар ба гаднын жолооч нарын хооронд тогтмол маргаан, зодоон гарах болжээ.

Ингээд зогсохгүй Казахстан ба Хятадын хил дээрх шалган нэвтрүүлэх цэгүүдийг бүр хааж орхижээ. Үүнээс болоод тэнд гацаад байсан машинуудыг Оросын Забайкальск руу шилжүүлсэн учраас ойрын өдрүүдэд эндэх гацаа бүрэн нэмэгдэх төлөвтэй байгаа юм байна.

Оросын талын мэргэжилтнүүдийн ярьснаар сүүлийн үед далайн тээврийн үнэ 3,5 дахин буюу 40 футын контейнер тутамд 9000-15 мянган доллар хүртэл өссөн тул авто тээврийн ачаалал эрс нэмэгдээд байгаа нь шалган нэвтрүүлэх цэгүүд дээр гацаа арилахад сайнаар нөлөөлөхгүй байна гэжээ. 

Товчхон хэлэхэд далайн тээврийн үнэ 3-5 дахин өссөн, Казахстан-Хятадын хилийн боомтуудыг хаасан, ОХУ-д корона вирусийн дэгдэлт хоногийн 40 мянга хүрч улс даяар тэг зогсолт хийж байгаа, Хятадад Олимпын тоглолтод бэлдэх ажлын хүрээнд корона вирусийн эсрэг хорио цээрийн арга хэмжээгээ эрс нэмэгдүүлсэн, Хятадын хил залгаа нутгуудад корона вирусийн голомтууд бүртгэгдэж байгаа зэрэг нөхцөл байдлын улмаас ОХУ ба Хятадын хил дээрх авто тээврийн шалган дээрх бөглөө гацаа 2022 оны эхний хагас жилдээ өөрчлөгдөхгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс хийсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20