Зам тээврийн ноцтой ослын улмаас зургаан хүн гэмтжээ

Л.Бямбажав
2021/11/03

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 344 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 274 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Зам тээврийн зургаан ноцтой хэрэг ослын улмаас зургаан хүн гэмтсэн байна. Тухайн зам тээврийн осол, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байгаа аж.

Бүртгэгдэж байгаа зам тээврийн осол хэргийн шалтгааныг авч үзвэл:

Жолооч: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөнөөс шалтгаалан зам тээврийн осол хэрэг гарч байна. Тухайлбал:

Нийслэл хотод замын хөдөлгөөний дүрмийн

  • 8 дугаар заалт: /Замын хөдөлгөөн зохицуулах дохио/
  • 11 дүгээр заалт: /Тээврийн хэрэгсэл байрлан явах/
  • 15 дугаар заалт: /Уулзвар нэвтрэх/
  • 16 дугаар заалт: /Явган хүний гарц  нэвтрэх,/
  •  19 дүгээр заалт: /Хорооллын доторх хөдөлгөөн/

Орон нутагт замын хөдөлгөөний дүрмийн

  • 10 дугаар заалт: /Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх/
  • 11 дүгээр заалт: /Тээврийн хэрэгсэл байрлан явах/
  • 12 дугаар заалт: /Тээврийн хэрэгслийн хурд/
  • 13 дугаар заалт: /Гүйцэж түрүүлэх ба гүйцэх/
  • 18 дугаар заалт: Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх/
  • 24 дүгээр заалт: /Ачаа тээвэрлэх/ зэрэг болно.

Гудамж замын хяналт шалгалтаар цагдаагийн алба хаагчид нийт 3,072 зөрчлийг илрүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Тодруулбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолооч, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон арван иргэнийг тус тус илрүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргасан таван тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

  • Нийслэл хотод явган зорчигчийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг тохируулах
  • Үр  хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцох 
  • Өвлийн улирал эхэлж байгаа тул улирлын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй техник үйлчилгээг хийх
  • Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны нөхцөл байдалдаа хурдаа тохируулан, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөл байдалд хийхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20