Х.Нямбаатар: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулна

Л.Бямбажав
2021/11/03

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. 

Өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Шүгэл үлээгчийн эрхзүйн тухайн хуульд шүгэл үлээгч гэж хэн бэ гэдгийг тодорхойлсон. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж, гомдол мэдээллээ албажуулж ирүүлсэн иргэнийг хэлнэ. Тодорхой компани, байгууллагууд зах зээлд үнийн хөөрөгдөл үүсгэх гэж байгааг мэдээлэх зэрэг нь шүгэл үлээгчийн хийх үйлдэл юм. Гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол мэдээлэл гаргаж байгаа нь шүгэл үлээгч биш үү гэж асуудаг. Тэгвэл Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг бичгээр болон цахимаар гаргах тухай асуудлыг тусгасан юм. Цаашлаад хүрээлэн байгаа орчинд хор, хохирол учруулж байгаа тухай, хэрэглэгчийн тухай эрх ашгийг зөрчиж байгаа тухай мэдээлэл гаргагчийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулна .Мөн энэ хуулиар шүгэл үлээгчийн гаргасан нийтийн эрх ашгийн эсрэг үйлдлийн мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад, учруулсан хор хохирлын хэмжээнээс нь шалтгаалж урамшуулна. Урамшуулал нь 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгийн хооронд байна" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20