2021/11/27
USD 2,811

Нийслэлд өнөөдөр 3358 иргэнийг дархлаажуулна

М.Төгөлдөр
2021/11/06

Өнөөдөр (2021.11.06) явуулын 5, суурин 20 цэгт 33 багийн 132 эмч, ажилтан ажиллаж, 3358 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Энэ сарын 5-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 9, II тунд 26, нэмэлт сэргээх тунд 598, нийт 633 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.6 хувьтай байна.

Зорилтот бүлгийн буюу 2955 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67606 (76.1 хувь), 16-17 насны 26576 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.88
3 дахь тундаа идэвхтэй хамрагдацгаарай!
Хариулах