С.Бямбацогт: Шадар сайд С.Амарсайхан ажилтай байж болно, гэхдээ байнгын хорооны хуралдаа суух ёстой

Л.Бямбажав
2021/11/09

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон  Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдаандаа оролцохгүй чөлөө авсан мөн тасалсан гишүүдийн нэрсийг хэдэнтээ зарлаж дуудав.

Тэрбээр “УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өглөө хуралдаан эхэлсэн 09 цагт  ирцэндээ бүртгүүлчихээд гараад явсан байна. Мөн УИХ-ын гишүүн С.Саранчимэг, Д.Цогтбаатар нарын чөлөөний хугацаа нь  дууссан. С.Саранчимэг гишүүн өглөө картаа уншуулчихаад гарсан, хаана одоо явж байгаа нь бүү мэд. Шадар сайд С.Амарсайхан ажилтай байж болно, гэхдээ байнгын хорооны хуралдаа суух ёстой. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд гишүүд мөн л картаа сугалаад гараад явсан байна. Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс тасалсан гишүүн байхгүй. Инновац, цахим бодлогын байнгын хорооноос Э.Бат-Амгалан, Н.Ганибал, Х.Ганхуяг, Т.Доржханд нар хуралдааныг тасалсан байна. Өвчтэй, ковид  туссан бол бичгээ үзүүлээрэй.

Зарим нь хуралдаа сууж ажлаа хийгээд байдаг, гэтэл нэг хэсэг нь ирцээ бүртгүүлсэн боллоо гээд гадуур хувийн ажлаа амжуулаад яваад байдаг байж болохгүй. Бүгд л ажилтай хүмүүс” гэдгийг  Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20