ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлт авах хугацааг 12 дугаар сарын 15-ныг хүртэл сунгалаа

М.Төгөлдөр
2021/11/10

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлт авах хугацааг 12 дугаар сарын 15-ныг хүртэл сунгасан байна.

2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэжээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг хийхдээ ОХУ-д суралцах хүсэлтэй иргэдээс ирүүлсэн хүсэлт/мэдүүлэг болон бичиг баримтыг судлан үнэлэх замаар буюу “Портфолио шалгаруулалт” хэлбэрээр зохион байгуулна.

Иргэд бүрдүүлэх материалын талаар Сонгон шалгаруулалтын комисст хандан зөвлөгөө авах боломжтой.

Зөвлөгөө өгөх хуваарь: Даваа-Баасан гараг 09:00-18:00 цагийн хооронд. Холбогдох утас: 45-46-00, 99092277.

“Портфолио шалгаруулалт” зохион байгуулах журам

ОХУ-д суралцах хүсэлтэй иргэд Оросын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт буюу мэдүүлгээ https://education-in-russia.com/ цахим мэдээллийн системд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө оруулсан байх шаардлагатай бөгөөд дээр дурдсан системд өөрийн бичиг баримтаа амжилттай оруулсан горилогчийн бичиг баримтыг ОХУ-ын тэргүүлэх сургуулиудын төлөөллөөс бүрдсэн Экспертийн комисс хянаж, сонгон шалгаруулалтыг хийнэ.

Экспертийн комисс нь горилогчийн баримт бичгийг шалгахдаа дараах зүйлийг харгалзан үзнэ. Үүнд:

  1. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноо
  2. Цаашид суралцах чиглэлийн голлох хичээлийн дундаж оноо
  3. Нийгмийн ач холбогдол бүхий ололт амжилт, түүний дотор Улаанбаатар хот дахь Русский Домоос зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон байдал (спорт, олон нийтийн арга хэмжээ, урлагийн уралдаан, тэмцээн гэх мэт)
  4. Суралцах чиглэлээр олон улсын олимпиад, бага хуралд оролцсон байдал, хэвлүүлсэн эрдэм шинжилгээний нийтлэл:

- орон нутгийн түвшинд (магистр ба аспирантурт элсэгчдийн хувьд их сургуулийн түвшинд)

- ОХУ-д зохион байгуулсан олимпиад

- Бүх Оросын олимпиад

- Эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл, хэвлүүлсэн нийтлэл (диплом эсвэл нийтлэлийн скан хуулбараар баталгаажуулсан байна)

5. Олон улсын арга хэмжээнд оролцсон байдал (Ялалтын баяр, олон нийтийг хамарсан буюу “тотал”, “угсаатан зүйн” цээж бичгийн уралдаан)

Горилогчдын бичиг баримтыг судлахдаа олимпиадын ялагч, шагналт байранд орсныг харгалзан үзнэ.

Архитектур-уран барилга болон Дизайны мэргэжлээр элсэж буй горилогчдын хувьд:

Архитектур-уран барилга болон Дизайны мэргэжлээр элсэх хүсэлтэй горилогчид анкетаа бөглөхдөө А-4 хэмжээтэй цаасан дээр зурсан бүтээлээ (шугам зураг, гар зураг, зохиомж зэрэг) хавсаргах шаардлагатай.

Өнгөт харандаа, гуаш, усан будаг зэргээр зурсан бүтээл (байгалийн зураг, натюрморт)

Биет зүйлсийн дүрс (хараандан зураг), тойрог, тэгш өнцөгт эсвэл квадрат (хайрцаг эсвэл лааз гэх мэт)

Гортиг, шугам гэх мэт хэрэгсэл ашиглаж зурсан шугам зураглал.

 

Эх сурвалж: БШУЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20