Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулахаар боллоо

М.Төгөлдөр
2021/11/10

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд утсаар ярьсан байна. 

Ерөнхий сайд нар Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойг жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэж буйд баяртай байгаагаа онцлон энэ түүхэн хугацаанд хоёр улс томоохон сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, хөгжил дэвшлийн төлөө далайцтай бүтээн байгуулалт өрнөсөн жилүүд байсныг дурджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалыг үр дүнтэй болгох үүднээс бэлтгэл ажлыг хоёр талаас эрчимжүүлэхээр ярилцсан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын харилцаанд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар дорвитой арга хэмжээ авч буй, тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өрийн асуудлыг шийдвэрлэх, тээврийн тарифыг үе шаттай чөлөөлөхөөр ажиллаж байгааг тэмдэглэв.

Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн төслийн ТЭЗҮ-г боловсруулж дууссаны дараа  санхүүжилтийг хамтран шийдвэрлэх боломжийн талаар ярилцав.

“Роснефть” компанитай хамтарсан компани байгуулж, Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудалд шатахуун нийлүүлэх асуудлыг шийдвэрлэснээ дурдаад тус компани манай улсад шатахууны нийлүүлэлтээ тохирсон хуваарийн дагуу  тогтвортой нийлүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв. Оросын тал энэ асуудалд анхаарахаа илэрхийллээ.

Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, эрчим хүчний төслүүдэд Оросын аж ахуйн нэгжүүд оролцох нь нээлттэйг Монгол Улсын Ерөнхий сайд тэмдэглэв.

Хилийн боомтуудын дэд бүтцийг бэхжүүлж, үйл ажиллагааг сайжруулах, ялангуяа, Алтанбулаг худалдааны чөлөөт бүс, Ульхан зэрэг боомтод онцгойлон анхаарал хандуулж, тээвэр логистик, худалдааг саадгүй явуулах гүүр болгох нь хоёр талын эрх ашигт бүрэн нийцнэ гэдэгт санал нэгдлээ.

Хоёр улсын Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн тухай хамтарсан судалгааны дүнд үндэслэн цаашдын арга хэмжээг хэлэлцэн тохиролцохоор болов.

Боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдол өгч буйгаа Ерөнхий сайд нар тэмдэглэж, эдгээр салбарын боловсон хүчнийг ОХУ-д үргэлжлүүлэн бэлтгэх, Монгол дахь орос хэлний сургалтыг хөгжүүлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Хоёр улсын Ерөнхий сайд нарын ярилцсан асуудлыг нарийвчлан хэлэлцэж, шийдвэрлэх зорилгоор Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулахаар тогтлоо. 

Ерөнхий сайд нар цаашид ч ажил төрлийн ойр нягт холбоотой байж, хоёр талын тааламжтай үед биечлэн уулзахаар тохиролцов.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20