Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Роснефть” компанитай хамтарсан компани байгуулж, "Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал"-д шатахуун нийлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярихдаа онцоллоо.
Хамгийн гол нь тус компани манай улсад шатахууны нийлүүлэлтээ тохирсон хуваарийн дагуу тогтвортой нийлүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэжээ. Оросын тал энэ асуудалд анхаарахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна