Хөвсгөл аймгийн Цагаан нуурын хоёр метрийн гүнээс 30 настай эрэгтэйн цогцсыг гаргаж авчээ

М.Төгөлдөр
2021/11/10

Гол мөрөн, нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул мөсөн дээгүүр автомашинтай болон явганаар зорчихгүй байхыг зөвлөж байна.

Тодруулбал, 2021.11.08 ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн нутагт гурван иргэн Пронтер загварын ачааны автомашинтай зорчиж яваад Цагаан нуурын мөсөнд цөмөрч нэг зорчигч усанд осолдож, хоёр зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдал, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд очиход тус автомашины жолооч 39 настай, эрэгтэй, зорчигч 43 настай эрэгтэй нар нар автомашины тэвшин дээр байсныг эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 76 км замыг туулан тус газар очиж, осолдсон иргэн 30 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус нуурын хоёр метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Тэгвэл өчигдөр буюу 2021.11.09 -ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Хармай багийн Тэнгис гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Шишгэд” голын мөс цөмөрч 1 автомашин живсэн тухай дуудлагаар /2021. 11.09-ний өдрийн 23:26 цагт / тус аймгийн Онцгой байдал, Цагдаагийн газрын нийт 13 алба хаагч, 2 автомашинтай Цагааннуур сумын төвөөс Хармай багийн “Тэнгис”  гэдэг газрын чиглэлд нүүдэл хийн 75-55 ХӨҮ улсын дугаартай “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б/58 настай, эрэгтэй/, Б /39 настай, эмэгтэй/ нар Шишгэд голын мөс цөмөрч живсэн тул автомашиныг татан гаргахаар 11.10-ны өдрийн 01:00 цагт Цагааннуур сумын чиглэлд явсан байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20