​Хорио цээрийн дэглэм зөрчсөн мэдээллийг 100 мянган юаниар худалдаж авна

М.Төгөлдөр
2021/11/10

Хятадын Засгийн газар удахгүй эхлэх гэж байгаа Өвлийн олимпын тоглолтын аюулгүй байдлыг хангах үүднээс COVID-19-ийн тархалттай маш хатуу тэмцэх тухайгаа албан ёсоор зарлаад байгаа. Энэ ажлын хүрээнд хил залгаа улс орнууд дах цар тахлын нөхцөл байдлыг маш хатуу хянаж, хөрш улсад корона вирусийн тохиолдол буурахгүй байгаа тохиолдолд хилийн боомтуудаа түр хугацаанд хаах хүртэл янз бүрийн арга хэмжээ авч байна.

Тухайлбал, Хятадтай 4209,3 км урт хилээр залгагддаг ОХУ-д сүүлийн үед корона вирусийн тохиолдлын тоо 40 мянгаас буурахгүй байгаа. Улмаар ОХУ-тай хил залгаа Хятадын нутагт  корона вирусийн тохиолдол хамгийн олноор бүртгэгдэж байгаа аж. Хилийн ойролцоох Хэйхэ хот гэхэд аравдугаар сарын сүүлээр нэг хүн өвдсөн гэж байсан ч хоёр долоо хоногийн дотор өвдсөн хүний тоо 250 давсан. Цаашид энэ мэт байдал үүсэхээс сэргийлэхийн тулд Хэйхэ хотын удирдлага COVID-19-ийн хорио цээрийн дэглэм зөрчсөн талаарх мэдээллийг худалдаж авахаар шийджээ.

Цаашид, хөрш ОХУ-ын хувьд хорио цээрийн хатуу дэглэм сахих заалтыг зөрчин нутгийн иргэдээс хил давж ан хийсэн, загасчилсан, хилээр хориотой ангийн мах оруулж ирсэн зэрэг зөрчлийн талаарх мэдээллийг 100 мянган юаниар худалдан авч байхаар болсон байна. Энэ загасчлах гэж зүгээр нэг оруулаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Дээр дурдсанчлан ОХУ ба БНХАУ хоорондын хилийн урт 4209 км байгаагаас 3489 км нь гол мөрнөөр явдаг, ердөө 650 км нь хуурай замаар явдаг. Иймд хятад иргэд хоёр улсыг заагласан гол мөрнийг хууль бусаар гаталж загасчлах нь нэлээд түгээмэл үзэгдэл юм байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20