Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Я.Амаржаргалаас яг одоо АТГ байцаалт авч байна. Тодруулбал, өнөө өглөө 10 цагийн орчимд АТГ-ынхан түүний албан өрөөнд нь ирж, улмаар 13 цагийн орчимд авч явжээ.
Тэрбээр энэ оны хоёрдугаар сар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар томилогдсон. Я.Амаржаргал нь Эрүүл мэндийн яаманд 2005 оноос хойш ажилласан бөгөөд 2019 онд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна