​Я.Содбаатар: Орон нутгийн хөгжлийн сангийн тодорхой хувийг мод тарьж, ургуулахад зарцуулж агро-ойг хөгжүүлэх нь зүйтэй

Л.Бямбажав
2021/11/14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар Төрийн ордонд хэлэлцэж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө, арга зам”,  “Монгол орны усны нөөц, ус ашиглалт”,”Үндэсний хөдөлгөөн ба ногоон санхүүжилт”, “Ойн салбарын технологи, инновацийн шийдэл”, “Үрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах техник, технологийн шийдэл”, “Суурин газарт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн жишиг загвар” зэрэг сэдвээр ярилцах юм.

Засаг дарга нар улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн тодорхой хувийг мод тарьж ургуулахад зарцуулах, агро-ойг хөгжүүлж, дүүрэг, сумдад цэцэрлэгт хүрээлэн байгуулах, байгаль орчны нөхөн сэргээлтийн бодлогыг мод тарьж ургуулахтай нягт холбох нь зүйтэй гэж үздэгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.

Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд салбар дундын уялдаа холбоо, ялангуяа иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал гэдгийг тодотголоо.

Тухайн орон нутаг мод үржүүлгийн зориулалтаар ашиглах газрыг давуу байдлаар олгох, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, хөв цөөрөм байгуулах зэргээр усны нөөц бүрдүүлэх, байгалийн нөөц ашигласны төлбөрөөс олсон орлогыг зориулалтын дагуу зөв төлөвлөж, зарцуулах зэрэг шаардлага тулгарч байгааг  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэлэв.

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд болно. Чуулганаар:

  • Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл;
  • Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага;
  • Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт;
  • Ойн салбарын технологи, инновацийн шийдэл;
  • Ногоон санхүүжилт-Таны боломж сэдвээр ярилцах юм.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-14-ний өдөр болсон салбар хуралдаануудаас гаргасан зөвлөмжийг хэлэлцэн, нэгдсэн зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20