Шар түвшинд шилжихийн тулд нэмэлт тунд хамрагдах хэрэгтэйг онцлов

М.Төгөлдөр
2021/11/15

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. 

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 84 хувийн биелэлттэй хэрэгжжээ.  Гурван үүрэг даалгавар нь коронавирусийн халдварыг бууруулах, нийтийн хоол, баар ресторан, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагатай хийсэн “Хариуцлагын гэрээ”-ний үр дүнг сайжруулах чиглэлийн үүрэг даалгавар байсан юм. Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үр ашиггүй зардлыг багасгах, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган биелүүлэх даалгаврын хэрэгжилт 85.9 хувьтай биелжээ. Төсвийн орлого бүрдүүлэлтээс  газрын төлбөр, нийслэл хотын албан татвар, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар зэрэг татварын орлого тасалдалтай буюу 56-76 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Тиймээс орлого бүрдүүлэгч байгууллагынхан онцгойлон анхаарахыг санууллаа.

Нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:

-Нийслэлийн хэмжээнд 45 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тархалт буурч, өдөртөө 1191 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. Эмнэлэгт хэвтэгсэд болон гэрээр эмчлүүлэгсдийн тоо, хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо ч мөн буурч байгаа. Орны эргэлтээс харахад эмнэлгээс гарч буй иргэдийн тоо хэвтэж буй иргэдээсээ олон болж байна. Өдөртөө 700 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа.  Өнөөдрийн байдлаар  Баянголд тав,  Баянзүрхэд дөрөв, Сүхбаатарт зургаа, Чингэлтэйд тав, Сонгинохайрханд 10, Хан-Уул дүүрэгт 11 тандалт хариу арга хэмжээний баг 24 цагийн үйл ажиллагаа явуулж байна.

Нэмэлт тунд оюутан залуус болон соёл урлаг, хүнс үйлдвэрлэлийн  байгууллагынхан идэвхтэй оролцож байна. Одоогоор 22 их дээд сургуулийн 2881 оюутан, 87 байгууллагын 8597 хүн хамрагдсан. Вакцинжуулалтын багийнхан гэрийн асаргааны 1139 хүнд дархлаажуулаад байна гэлээ.

Нийслэлийн нийт хүн амын 71.2 хувь нь  бүрэн тунд хамрагдаж, нэмэлт буюу бүүстер тунд 262.284 хүн хамрагджээ. Тээврийн цагдаагийн албаны нийт алба  хаагчдын 91 хувь, Онцгой байдлын албаны ажилтан, алба хаагчдын 84.5 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа юм.  Нэмэлт тунд хамрагдаж буй хүмүүсийн тоог нэмэх үүднээс МЗХ-ны байранд байнгын вакцинжуулалтын цэг нээсэн бөгөөд үндэсний үйлдвэрлэгч “Эхлэл” брэндийнхэн тэнд үйлчлүүлэгсдийн  дунд сугалаа явуулж, гар утас бэлэглэж байгаа зэрэг идэвхжүүлэлт хийснийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгосон. Гэвч нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүй байгаа юм.

Нийслэлийн нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нь нэмэлт тунд хамрагдчихвал улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд орох боломж нээгдэнэ гэдгийг Хотын дарга тодотголоо. Тэрбээр “Сүүлийн хоёр жилийн турш ердийн амьдралын хэмнэл алдагдаж, тэр дундаа хөгшид буурлуудаа үндэсний баяраар баярлуулж чадалгүй, зарим нь хорвоогоос буцаж байгаа нь юутай харамсалтай. Залуучууд нэмэлт тунд хойрго хандаж байгаагаас улбар шар түвшнээс ахиж чадахгүй байгааг хойшид анхааръя. Дэлхийн улс орнуудад нэмэлт тунгүй олон орон бий. Бүрэн тундаа ч бүрэн хамрагдаагүй, вакцин мөрөөдөж суугаа сая сая хүмүүс байна. Гэтэл бид хэд хэдэн төрлийн вакцинаас сонгон тариулж байгаа. Давуу талаа давуу тал гэж хардаг болъё. Боломжоо ашиглаж, нийслэлээрээ шар бүс рүү тэмүүлцгээе” хэмээн уриаллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20