Ааваасаа илүү авлигач охид

М.Төгөлдөр
2021/11/15

Эрх мэдэлтэй хүн мөнгийг соронз шиг л өөртөө татаж байдаг гэдэг. Авахгүй гэхээр ар гэр, үр хүүхдүүдэд нь өгнө, хамаатан саданд нь өгнө. Ингэснээр авлигал, хээл хахуулийн асар том сүлжээ үүсэх боломж бүрддэг. Үүний нэг жишээ нь Узбекистаны Ерөнхийлөгч агсан Ислам Каримовын гэр бүлийн түүх юм.

Узбекистаныг хатуу чанга гараар 27 жил удирдаж, дэлхийн хамгийн харгис дарангуйлагчдын жагсаалтад орж явсан Ислам Каримов нь олны өмнө туйлын даруу, эгэл нэгэн болж харагдах дуртай байж. Ямар ч л байсан улс орноо гэсэн бодолтой байсан тул баруун солгойгүй авлига авдаг хүн биш байжээ. Харин түүний охидын хувьд байдал огт өөр. Каримовын хоёр охин аавынхаа нэр нөлөөг ашиглан ухаан санаанд багтамгүй баян, нэр алдартай болсон юм.

Том охин

Том охин Гульнара Каримова гэхэд л ямаршуу хөрөнгөтэй байсныг сонирхуулъя. Гульнара нь Лондоны төвд байшинтай, Швейцарт хоёр давхар харштай, АНЭ-т “Jumeirah Zabeel Saray” зочид буудалд 36,9 сая доллароор худалдаж авсан хоёр харштай, гурван пентхаустай, “The Palm Jumeirah” –д 13 сая доллароор авсан эдлэн газартай, “Dubai Marina” дүүрэгт байрлах “Damac Heights” тэнгэр баганадсан байшинд хоёр байртай. Ингээд зогсохгүй Хонконгт “Арка” цогцолборт пентхаустай,  Парис хотын төвд байртай, дагуул хотод харштай, Сан-Тропед харштай, Москвад гурван байртай, Рублевкад зуслангийн байртай байжээ. Гульнараг өөрийн хөдөлмөр ухаанаар ийм хөрөнгө цуглуулсан гэвэл итгэх хүн гарахгүй байх. Харин түүний эцэг Ислам Каримовын нэр нөлөөг ашиглан ойрын хүрээний хүмүүс нь ямар их мөнгө хийдэг, ард түмнээ яаж шулдаг байсныг нь харуулж байгаа хэрэг юм.

Ингээд зогсохгүй Гульнара нь Узбекистаны зар сурталчилгаа, хэвлэлийн салбарыг бүхэлд нь захирдаг байв. Үүнийгээ ашиглан өөрийгөө маш сайн пиарддаг. Түүнийхээ ачаар НҮБ дэх Узбекистаны төлөөлөгч, Испани дах Элчин сайдаар хүртэл ажиллаж үзэж байв. Узбекистаны нэр нөлөөтэй хүмүүс сонин хэвлэл огт уншдаггүй харин Гульнара Каримова “Твиттер” дээрээ юу гэж жиргэхийг л уншдаг байсан гэдэг.

Байнга зусардсан, магтсан хүмүүсээр хүрээлэгдсэн Гульнара аажмаар бодит байдлаар тасарч эхэлсэн байна. Тэр их эрх мэдэл, хөрөнгө мөнгийг өөрийн ухаан, хүчээр олсон мэт санах болсон тул аавынхаа засаглалыг шүүмжилж эхэлжээ. Манайхны ярьдгаар “Аавдаа адуу хариулахыг заах”  гээч болж. Том охин нь хангалттай их мөнгөтэй, нэр нөлөөтэй болж, эвгүйтвэл төр эргүүлж магадгүй болсныг харсан Ислам Каримов яаралтай арга хэмжээ авчээ.

Охинхоо гадаад паспортыг хураан авч, улсаас гарахыг нь хориглон гэрийн түр хорионд оруулав. Улмаар Гульнарагийн хянадаг гурван ФМ радио станц, дөрвөн ТВ сувгийн хаажээ. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Гульнарагийн нэрийг ч дурдахыг хориглосон бөгөөд удалгүй эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэгсээр 2015 онд буюу Ислам Каримовыг өөд болохын өмнөх жил Узбекистаны шүүхээс Гульнараг гэмт бүлэглэл зохион байгуулсан, авлига, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн, улсын мөнгө завшсан гэх мэт олон хэрэгт буруутай гэж үзээд улсад 1,65 тэрбум долларын хохирол учруулсан гээд нэлээд олон жил хорих ялаар шийтгэжээ.

Хүнд байдалд орсон Гульнара нь улсад учруулсан хохирлоо барагдуулж төрийн мэдэлд зарим хөрөнгө, өмчөө шилжүүлэн өгчээ. Юу шилжүүлэн өгсөн бэ гэхээр “Perfectum Mobile” үүрэн телефоны оператор, “Узбекистаны шуудан” ХХК, Ташкент хотын шилдэг дүүргүүд дэх 98 ширхэг байр, эрүүл мэндийн төв нэг ширхэг, хувийн эмнэлэг хоёр ширхэг, нисэх буудал дах duty free цэгүүд, Levi’s, Mango, Benetton зэрэг алдартай брэндүүдийн сүлжээ дэлгүүрүүд, спортын клуб хоёр ширхэг, кино театр дөрвөн ширхэг, ресторан таван ширхэг, баригдаж байгаа барилгын объект 20 ширхэг, нийслэлийн төв хэсэг дах худалдааны ашигтай талбай 20 ширхэг, үл хөдлөхийн зуучлагч компани, эрчимжүүлсэн мал аж ахуйн ферм, эдлэн газар энэ тэр бол тоо томшгүй олныг гээд нийт 1,2 тэрбум долларын өмчийг улсын мэдэлд өгч, хохирлынхоо дийлэнхийг барагдуулсан байна.

Ингээд зогсохгүй Гульанарагийн нэр дээр Их Британи, Герман, Хонконг, Ирланд, Испан, Латви, АНЭ, Франц, ОХУ, Швейцар, Швед, Мальт зэрэг газар байрлах үл хөдлөх хөрөнгө, өмчийг нь хурааж улсын орлого болгожээ.

Бага охин

Бага охин Лола Каримова эгчийгээ бодвол арай ухаалаг зан гаргаж авлига байхад хангалттай гэж үзээд улс төр, улс төрийн пиар, Засгийн газрыг шүүмжлэх гэх мэтээс хол явж чаджээ.

Гэхдээ л Лола Каримова тун ч баян. Жишээлбэл, 2010 онд Лос Анжелсд “Le Palais” харшийг 58 сая доллароор худалдан авч бөөн дуулиан тарьж байв. Энэ харш нь унтлагын өрөө долоо, ванны өрөө 11, уран зургийн галерей, кино театр, номын сан, битүү бассейн, хүлээн авалтын танхим, усан оргилууртай цэцэрлэг гээд юм болгон байдаг газар гээд сонин хэвлэлүүдээр их шуугьж байсан.

Түүнчлэн Женев хотын ойролцоо 41 сая доллароор авсан харштай, Лос Анжелс бас хоёр байшинтай ч тэндээ ер амьдардаггүй, түрээсэлдэг.

Дарангуйлагч аавын хоёр охин Узбекистан улсын шим шүүсийг хэр сорсныг энэ их олон эдлэн газар, орд харшийн жагсаалтаас төсөөлж болох юм. Гэтэл Ислам Каримов агсан нь бас өөр хамаатан садантай байсан нь мэдээж. Тэгвэл эхнэрийнх нь дүү Тамара Сабирова гэхэд л Туркт 500 м.кв худалдааны талбайтай, Оросын баячуудын хороололд коттеджтэй. Энэ  хүний хүү нь Латвив 174 сая еврогийн үл хөдлөх хөрөнгөтэй, Москвав олон тооны байртай бас 1,6 тэрбум рублийн үнэтэй пентхаустай.

Тухайн нэг эрэх мэдэлтэн гэхээс илүүтэйгээр түүний ар гэр, ойрын хүрээлэл, хамаатан садан нь улсын халаасанд гараа шургуулахдаа тун гаргууд гэдэг эндээс харагдаж байна гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 5 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 5 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 7 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 7 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 7 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 10 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 10 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 10 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 12 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 12 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 14 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 14 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 14 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 14 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна Өчигдөр
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр