"Улаанбаатар Төмөр Зам" ХНН-ийн дарга харамсалтайгаар амиа алдаж түүний оронд хэнийг тус байгууллагын даргаар томилох нь анхаарал татаж байгаа юм.
АМГТГ-ын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг томилох саналыг ОХУ-ын талд хүргүүлсэн гэх мэдээлэл бий. Энэ асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас тодрууллаа.Тэрбээр " УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томилох саналыг ОХУ-ын талд хүргүүлсэн.Энэ сарын сүүлээр Ерөнхий хорооны хурал болно. Тэр үед шийдэгдэнэ. УБТЗ-ын ажилчид Х.Хэрлэнг дэмжихгүй байгаа эсэхийг би мэдэхгүй. Ажиллаад үзэг л дээ. Цаг хугацаа тэр хүнийг харуулна. Х.Хэрлэнг Орос хэлтэй үгүйг би мөн мэдэхгүй. Нэгэнт намын бодлого, Засгийн газрын бодлогыг дэмжихээс өөр аргагүй. Х.Хэрлэнгийн нэрийг Засгийн газраас оруулж ирсэн" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна