Э.Батшугар: Анх биткойн төлбөрийн хэрэгсэл байсан, одоо хаашаа явж байгаа нь ойлгомжгүй байна

Л.Бямбажав
2021/11/16

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан боллоо. 

Хуралдааны үер УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

-Монгол Улсад койн өнөөдрийг хүртэл хэчнээн койн гараад байна вэ. Хэчнээн иргэн үйлчлүүлэв, мөнгөн дүнгээр хэдэн төгрөгний хөрөнгө татан төвлөрүүлсэн байна вэ гэдэг тоо,  статистик мэдээлэл байна уу. Хоёрдугаарт, Койны татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээнд ялангуяа мөнгөний урсгалд бид хяналт тавьж чадаж байна уу, үгүй юу. Дотооддоо байна уу, гадагшлаад байна уу. Хэдийгээр хууль эрх зүй нь бүрдээгүй ч хяналт тавьж байгаа Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, шаардлагатай бол цагдаагийн холбогдох байгууллага хяналт тавьж иргэдээ эрсдэлд оруулахгүй байлгах гэдэг үүднээс мөнгөний урсгалд нь хяналт тавьж байна уу. Надад нэг л болгоомжлол байгаад байгаа нь дэд бүтэцтэй холбоотой,иргэдийн дундах ойлголт асар их зөрүүтэй байгаа учраас иргэд хохирох вий дээ. Хуульгүй явж байсан зохицуулалтыг дараа нь хууль оруулахаар иргэд хуулиас болоод бид хохирсон гэдэг асуудал үүсэх вий дээ. Үүнийг ажлын хэсэг яаж үзсэн юм. Иргэд хохиролгүй байх, эрсдэл орохгүй байх боломжийг шилжилтийн харилцааг зохицуулж буй зохицуулалт чинь бүрэн хангаж байна уу" гэдгийг тодрууллаа. 

 Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль нь виртуал хөрөнгийн зах зээлийг харилцааг зохицуулах хууль биш. Энэ нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт тавигдах шаардлагыг тодорхой болгож байгаа хууль юм. Хамгийн сүүлийн байдлаар СХЗоос мэдээлэл авахад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа есөн бирж байна. Одоо хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт койноо санал болгосон байгаа нийт найман койн, олон нийтээс хөрөнгө татаад арилжаа нь хийгдэж эхлээгүй байгаа 10 койн байгаа гэсэн мэдээллийг өгсөн.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг шилжилтийн үеийн зохицуулалтад тодорхой болгоно.  Энэ хуулийн дагуу одоо үйлчилгээ үзүүлж буй биржүүд хуулийн дагуу дөрвөн сарын дараа СХЗоос уг хуулиар олгогдсон найман журам гарна. Тэр найман журмын дагуу хууль батлагдсаны дараагаар дөрвөн сарын дотор СХЗ журмаа захиргааны ерөнхий хуульд заасны дагуу  олон нийтээс санал аваад, журмаа боловсруулж дуусах ёстой. Тус боловсруулсан журмыг одоо үйл ажиллагаа явуулж байгаа есөн бирж дахин шинэ шалгуурын дагуу бүртгүүлэх ёстой.  Үйлчилгээ үзүүлэгч нарыг бүртгэдэг хуультай болж байгаа. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар: 

 -Улс орнууд хууль боловсруулахдаа нэг зүйлийг маш тодорхой болгосон байна. Виртуаль хөрөнгө чинь төлбөрийн хэрэгсэл үү, үнэт цаас уу гэдгийг. Энэ хуулийг боловсруулахдаа бид яг алийг нь баримтлан боловсруулсан бэ. Виртуал хөрөнгө төлбөрийн хэрэгсэл үү, аль эсвэл үнэт цаас уу. Худалдаж аваад үнэ өсөхөөр зардаг спикуляц хийдэг үнэт цаас юм уу. Эсвэл хоорондоо бараа таваар, бүтээгдэхүүн, сервис солилцож болох төлбөрийн хэрэгсэл үү. Анх биткойн гарахдаа төлбөрийн хэрэгсэл болон гарч ирснийг бүгдээрээ мэдэж байгаа. Харин өнөөдөр хаашаа яваад байна вэ.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Виртуал хөрөнгө төлбөрийн хэрэгсэл биш мөн үнэт цаас биш. Энэ хууль гарснаар виртуал хөрөнгийг Монгол Улс зөвшөөрч бүртгэж эхэлнэ гэсэн үг. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20