БАЙР СУУРЬ: Олны анхаарлыг татаж буй койны талаар хэн, юу хэлэв

Ш.АДЪЯАМАА
2021/11/18

УИХ-аар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг хэлэлцэж эхэлсэн билээ. Уг хуулиар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт тавигдах шаардлагыг тодорхой болгож байгаа юм. 

Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх төлбөр тооцооны үйлчилгээнд хамаарахгүй, мөн аль нэг байгууллагын хяналт, зохицуулалтад байдаггүй. Санхүүгийн хэрэглэгч өөрийн сонголтын хүрээнд биткойн арилжааг хийж, цахим хуудсаар криптовалютыг биржийн зарчмаар арилжаалж байна. Дээрх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь уг санхүүгийн үйлчилгээг үзүүлэгчид тавигдах хариуцлагын тогтолцоогүй, виртуал хөрөнгө эзэмшигч өмч хөрөнгөөрөө хохирох тохиолдолд хэн хариуцах, маргааныг хэрхэн шийдвэрлэх зохицуулалт тодорхойгүй байгаа учраас дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй. 

Хууль батлагдтал ямар ч шинэ койн худалдаанд гаргахгүй байх хоригийг СЗХ-ноос гаргасан. 


 Олны анхаарлыг татаж буй койны талаар хэн, юу хэлэв гэдгийг Зариг байр суурь буландаа онцоллоо. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:  Зарим койн залилан, луйвар

-Дэлхийн нийтийн санхүүгийн систем нь өөрөө үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч байна. Санхүүгийн уламжлалт систем нь хатуухан хэлэхэд нуран унахад хүрээд байна. Үүнд асар том өөрчлөт орох шаардлага үүссэн. Технологийн боломжуудад дэлхий нийт хариу урвал үзүүлж чадахгүй байдалтай байна. Койныг ерөнхий байдлаар л зохицуулахгүй юм бол тосгоноороо сууж байгаад дэлхийг хавтгай гэх үү, бөөрөнхий гэх үү гэж байгаад хавтгай гээд шийдчихье гэдэг шиг юм болох вий. Нөгөө талдаа технологийн том өөрчлөлтийг дагаад гарч буй эрсдэл нь койн. Койнд технологийн баталгаажилт байхгүй. Блокчейн гэх баталгаа бүхий технологийн шийдэл нь гэж яриад байдаг ч манайд гарч байгаа койнууд блокчейн технологи дээр бичигдээгүй. Зарим койн залилан, мэхлэх хэлбэртэй байгаа. Блокчейн технологид бичигдээгүй учраас хувийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдал зэрэг асар олон шийдэгдээгүй зүйлс байна.

ХУУЛЬЧ О.Алтангэрэл:  Койн ХЗХ-ны дампуурлыг давтах вий. Төрийн байгууллагууд нь койны асуудалд дуугүй өнгөрч болохгүй

-Хэдийгээр койныг зохицуулах хууль байхгүй ч иргэдийг төөрөгдүүлэхгүй, залилан мэхлэлтэд өртүүлэхгүй байх асуудлыг шийдвэрлэх төрийн байгууллагууд нь байгаа. Хэрвээ үнэхээр дампуурах нь тодорхой, залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй, мөнгөө хууль бусаар гадны байгууллага руу шилжүүлээд иргэдийг хохироогоод байвал шалгах үүрэг нь ТЕГ-ынх. Хэрэглэгчийн эрх ашгийг хохироож байна гэж үзвэл зогсоогоод шалгах үүрэг нь ШӨХТГ-т ч бий шүү.  СЗХ-ноосоо  эхлээд хуульгүй гээд бүгд ярьж байгаа. Банкны дансаар дамжин орж, гарч буй койны бирж гэх гүйлгээнд хяналт тавих эрх СЗХ-нд бий. Хуульгүй гэдгээр шалтгаалж, төрийн байгууллагууд нь койны асуудалд юу ч дуугарахгүй  байгаа нь эргээд сөрөг үр дагавар дагуулна. Хоёрдугаарт, койн Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/-ны хэргийг давтах өндөр магадлалтай. Хадгаламж зээлийн хоршооны хууль гэж байсан. Энэ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан ХЗХ-нууд дампуурсан. Хууль нь байсаар байтал хуулиар гадуурх зүйл болсон. Солонгост өчнөөн жил ажиллаж мөнгөө хураасан иргэд хохирч, жагсаал цуглаан хүртэл болж байсан. Төр хууль гаргаж ХЗХ-ны  охирогчдын мөнгөний  50 хувийг нь төлж барагдуулж дуусгасан.Койн энэ алдааг давтах вий. Тэр үед  ТЕГ, ЦЕГ, СЗХ, ШӨХТГ яагаад ажиллаагүй юм бэ гэж ард түмэн дуугарна.

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар: Хэрэв койныг төлбөрийн хэрэгсэлд тооцвол Монголбанк койны асуудлаар дуугарч эхэлнэ

-Койныг төлбөрийн хэрэгсэлд тооцохгүй байгаа. Хэрэв койныг төлбөрийн хэрэгсэлд тооцвол Монголбанк койны асуудалд дуугарч эхэлнэ. Монгол Улсад төлбөр тооцоог төгрөгөөр хийнэ гэсэн хуулийн хүрээнд явуулах ёстой шүү гэсэн шаардлагыг бид тавьсан. Төв банк болон СЗХ-ны зүгээс койны талаар иргэдэд удаа дараа сэрэмжлүүлэг хүргэсэн. Тухайн хүний хувийн хариуцлагын асуудал шүү, богино хугацаанд их ашиг хайж байгаа тохиолдлууд байна. Өнөөдрийн байдлаар койны асуудалд төрийн байгууллагуудад ажиллах хууль эрхзүйн орчин алга. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байж, өндөр ашиг олно гэдэгт автахгүй байх нь чухал.Хувь хүний данс руу мөнгөө хийсэн бол иргэдийн хариуцлагын асуудал. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:  Койны талаарх иргэдийн ойлголтыг сайжруулах шаардлагатай


-Виртуал хөрөнгийн талаарх иргэдийн ойлголт тун тааруу байна. Хоёрдугаарт, энэ төрлийн дэд бүтэц нь манай хөгжөөгүй энэ үед Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг батлах цаг нь мөн үү гэдэгт би хувьдаа эргэлздэг. Бирж дээр 10 койн арилжаанд гарахаар хүлээгдэж байна.  Ийм  их хөөсрөлт байгаа нь нөгөө талдаа хуулийн зохицуулалт шаардлагатайг харуулж байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль гарснаар зөвшөөрөл олгохгүй, бүртгэлийн системтэй болно. Виртуал хөрөнгө төлбөрийн хэрэгсэл биш мөн үнэт цаас биш. Тийм учраас иргэдийн энэ талын ойлголтыг сайжруулж, эрсдлээс сэргийлэх чиглэлд түлхүү ажиллах шаардлагатай байна.

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн: Койнууд блокчейн технологи дээр бичигдсэн эсэхийг СЗХ мэдэхгүй


-СЗХ арилжаалагдаж буй койнууд блокчейн технологи дээр бичигдсэн эсэхийг  мэдэхгүй, мэдэх ч боломжгүй. Хуульгүй учаас СЗХ хяналт тавих боломжгүй. Нийт 18 койн гарсан. Койн  аль ч зохицуулалтад хамаарагдахгүй учраас энэ арилжаанд болгоомжтой оролц гэж бид анхааруулсаар ирсэн. Койнд өөрийн бүх хөрөнгөөр дэнчин тавьж болохгүй. Хэрэв сонирхож байгаа бол алдахад харамсахааргүй хэмжээний мөнгөө оруулаарай гэж 14 удаагийн мэдэгдлээр бид анхааруулсан. Койныг хэн хийгээд байгаа нь ч яг үнэндээ ойлгомжгүй. 

Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд:  Койнд хэн нэгнийг хориглох нь утгагүй


-Койн манай зах дээр байтугай дэлхий дахинд цоо шинэ төлбөр тооцооны ирээдүйн хэрэгсэл гэж үзэж байгаа. Хэн яаж, хөгжүүлэх, яаж хандахаас шалтаалж тухайн зах зээл хөгжиж зөв явдаг. Үүнээс хэн нэгнийг хориглох нь утгагүй. Бизнесийн болон зах зээлийнхээ жам ёсоор сайн, муу нь шалгарч үлддэг. Харьцангүй жижиг зах зээл гэхэд маш их койн гарсан. Хүмүүсийн чөлөөлт сонголт, хүсэл, эрэлт дээр тогтож байгаа учраас үнэ нь хэлбэлздэг. Үүнээс нэг хэсэг нь ашиг хүртэж, нөгөө хэсэг нь эрсдэлд орох нь өөрөө бизнесийн  дүрэм. Нийгэм бизнесийн мэдлэг, мэдээллээр хомс байгаагаас нийтээрээ аливаа зүйл рүү туйлширч, ханарч эрсдэл дагуулдаг.  Энэ эргээд л иргэдийн хохь болдог. 

УИХ-ын гишүүн Н.УчралН.Учрал: Койны цаана ямар ч баталгаа алга

-Койн төлбөрийн хэрэгсэл огт биш. Иргэддээ хандаж хэлэхэд, виртуал хөрөнгө авахдаа анхааралтай байхыг анхааруулмаар байна. Сэтгэлийн хөөрлөөр хандаж койн авдаг. Орон байраа зарж, зээл тавьж койн битгий аваач ээ. Үүний хариуцлагыг иргэн өөрөө хүлээнэ. Койны цаана ямар ч баталгаа алга. Нэг хэсэг хүмүүс ашиг хүртэж байгаа бол нөгөө хэсэг нь алдагдалд орж байгааг сайн анхаарах хэрэгтэй. Өнөөдөр манай улсад хууль эрх зүйн ямар нэгэн зохицуулалт байхгүй учир одоо зах зээлд гаргаж буй койнуудад ямар нэгэн зохицуулалт, хяналт тавих эрх зүйн боломжгүй.

Эдийн засагч Б.Лакшми: Койнд мөнгөө алдвал эргээд хариуцах эзэн байхгүй

-Койн манайд ямар ч зохицуулалтгүй байгаа зах зээл. Койнд оролцсон хүмүүс эргээд эрсдэлд орж, мөнгөө алдвал хариуцах эзэн байхгүй гэсэн үг. Иргэд эрсдлээ тооцоолж байж койнд оролцох хэрэгтэй. Койнд эхлээд орсон хүн нь илүү ашигтай байгаад байдаг. Богино хугацаанд их хэмжээний мөнгөтэй боломжтой мэт харагддаг болохоор олон хүн койн руу орж байна. Сайн судалж байж койнд оролцох хэрэгтэй гээж зөвлөе.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 50 минутын өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 58 минутын өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 1 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 1 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 2 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 2 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 3 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 3 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 4 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 5 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 5 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 6 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 6 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 6 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 6 цагийн өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 6 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 7 цагийн өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 7 цагийн өмнө