Барилгын зөвшөөрлийг цахимаар олгодог болно

М.Төгөлдөр
2021/11/19

Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах ажлаа танилцуулав. Тус байгууллагаас Хот байгуулалтын мэдээллийн санг байгуулсан бөгөөд энэ сан нь байр зүйн зураг болон хот байгуулалтын менежментийн системээс бүрддэг байна. Нийслэлийн байр зүйн зургийн мэдээллийн санд 80 мянган ам метр талбайн зургийг багтаажээ. Хот байгуулалтын мэдээллийн санг баяжуулах ажлыг тус байгууллага хариуцахын сацуу архитектур төлөвлөгөөний байршлын схем, барилгын ажлын үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг лавлагаа мэдээллүүдийг хэвлэн гаргадаг байна. Эдгээр систем, мэдээлэл нь иргэд, олон нийтэд нээлттэй бөгөөд 3415 барилгын талаарх бүхий л мэдээлэл байршсан байдаг аж. 

Хот байгуулалтын чиглэлийн 22 үйлчилгээг цахимжуулснаас хамгийн эрэлттэй зургаан төрлийн найман үйлчилгээний хүсэлтийг цахимаар авч буй гэнэ. Барилга байгууламж барих хүсэлтийг барилгажсан хэсэгт, гэр хороололд, тусгай хамгаалалттай газар нутагт хэмээн авч байгаагаас 2021 оны эхний хагас жилд нийт хүсэлтийн 21 хувийг цахимаар авчээ. Ингэснээр нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж хүсэлт илгээсэн иргэн 6-9 хоногт хариу авдаг байсан бол цахимд шилжсэнээр 1-2 хоног болон  хурдтай шийдэх болжээ. Хот байгуулалт, хөгжлийн газраас энэ ондоо багтаан цахим үйлчилгээг 36 хувьд хүргэх зорилттой ажиллаж буй гэдгээ танилцуулсан. Цаашид барилга барих болон барилгын чиглэлийн зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ. Загвар зураг батлуулах, техникийн нөхцөл авах, барилгын ажлын зураг, магадлал хийлгэх гэхчлэн бүхий л үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах юм байна.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдийн хувьд цахим системд шилжих нь сайшаалтай хэмээн дэмжээд, цахим системийн аюулгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллах, IT чиглэлд мэргэшсэн хүмүүсийн зүгээс хуурамч бичиг баримт бүрдүүлэн барилгын болон бусад зөвшөөрөлд хийдэл гарган, шинэ төрлийн бизнес болчих вий гэсэн болгоомжлол байгааг нуусангүй. Цахим гэмт хэрэг, залилан их хэмжээгээр гарч байгааг анхааралтай аваарай хэмээн санууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20