2021/12/06
USD 2,811

В.Рэнцэндорж нарын өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар шүүх хурал хойшиллоо

М.Төгөлдөр
2021/11/19

Өнгөрөгч 2020 оны хоёрдугаар сард Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн даргаар ажиллаж байсан С.Болормаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Прокурорын байгууллагаас хэрэг гарах үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж нарын гурван хүнд яллах дүгнэлт үйлдэж хэргийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Өнөөдөр /2021.11.19/ хэрэгт холбогдогч нарын гэм буруугийн шүүх хуралдаа 09:00 цагт эхэлсэн ч шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагчаас татгалзах санал гаргаснаар завсарлага авсан байна. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар дөрвөн өмгөөлөгчтэйгээр харин хохирогчийн ээж болон зургаан гэрч шүүх хуралд оролцохоор болжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.75.175
Худлаа гарчиг өгөхөө болиоч. Рэнцэндоржийн өмгөөлөгч хурлыг үргэлжлүүлэх хүсэлтэй бна гэсэн ш дээ.
Хариулах
202.126.90.60
наймаалцаад л байгаа болтой
Хариулах
59.153.115.185
Өөрийн аймгийн сум дундын шүүх гэхээр хэцүү дээ.
Хариулах
66.181.161.97
Энэ новш бултчих гээд л үзээд байна уу??
Хариулах