Хууль санаачлагчдын үнэн төрхийг илчилсэн "Богд Зонхов"-ын хөшөөний төсөв

Л.Бямбажав
2021/11/23

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй "Богд Зонхов"-ын хөшөөний "төсвийн хулгай" ил болж олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна. Анх уг хөшөөг барих саналыг  УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Ш.Адьшаа нар санаачилсан нь нотлогдсон. Тухайн үед буюу 2021 оны төсөвт 5.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барих саналыг оруулж байжээ. Гэвч ирэх оны төсөвт Богд Зонховын хөшөөний өртөг зургаа дахин нэмэгдэж, 27 тэрбум төгрөгөөр нэмэгдснийг өнөөдөр төслийг санаачилсан гишүүд нь ч мэдэхгүй асуудлыг Сангийн яам, Засгийн газар руу чихэв. Харин Засгийн газар нь УИХ руугаа нялцааж байгаа энэ бүхнээс харахад хууль санаачлагчид оруулж ирсэн асуудал, хуулийн төсөлдөө хайнга хандаг болохыг  харуулсан жишээ болов. 

"Богд Зонхов"-ын хөшөө барих саналыг оруулж ирсэн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нар ямар тайлбар өгснийг видеоноос үзнэ үү. 


УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 

Богд Зонховын цогцолборын 5 тэрбум төгрөгийг 32 тэрбум нэмэгдүүлж нэмснийг би мэдэхгүй. Өнгөрсөн жил  төсөвт  өртөг нь 5 тэрбум байсан. Төсвийг нэмэх, хасах асуудлыг Сангийн яам мэднэ. Хариуцсан салбарын яам нь оруулж ирсэн байх. Би Богд Зонхова цогцолборыг санаачилсан нь үнэн. Анх 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Хамт санаачилсан гишүүдээ санахгүй байна.  2020 оны асуудал тэр ондоо л дуусна. Ямар компани барьж байгааг ч би мэдэхгүй, би сөрөг хүчний хүн. Мөнгийг нь өгөөд байгаа Засгийн газраас асуу. Би санаачилсан нь үнэн, ямар компани шалгарсан, яагаад төсвийг нь нэмсэн бэ гэдгийг би мэдэхгүй. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Өнгөрсөн жил 5.5 тэрбумын төсөвтэй оруулж ирсэн. Ц.Цэрэнпунцаг, Ш.Адьшаа гигүүн бид гурав энэ төслийг санаачилсан. Нэмэгдэл төсвийг бид мэдээгүй. Миний ойлгож байгаагаар хөшөөний асуудал биш цогцолбор шүү дээ. Мушгин тайлбарлаад байна гэж ойлгож байна. Шашны, аялал жуулчлалын зорилготой учраас бид дэмжиж гарын үсгээ зурсан. Соёлын яамнаас асуухад тодорхой болно. Энэ төсөл бол Монгол Улсад аялал жуулчлалын том төсөл болно гэж харж байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг уг асуудлаар хариулт өгөхөөс татгалзсан юм.

Сангийн сайд Б.Жавхлан: 2021 оны төсвийг 2020 онд хэлэлцэх үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд санал гаргаж, УИХ дээр дэмжигдэж төсөв нь анх суусан. Засгийн газраас оруулж ирээгүй, УИХ дээр санал нь орж ирсэн. Тухайн үед 5.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл орж ирснээс энэ жил санхүүжилт нь 1.5 тэрбум төгрөг байсан. Ингээд зун наймдугаар сард энэ төсөл Барилгын хөгжлийн төвөөр орж төсөвт өртөг нь нэмэгдсэн хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Хоёрдугаарт, ажлын объём нь нэлээд нэмэгдсэн учраас төсөвт өртөг нь 32 тэрбум болж нэмэгдсэн. Төслийн тендер нь зарлагдаагүй. Санхүүжигдэх дүн буюу 1.5 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөг гараагүй байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Соёлын яам. Соёлын сайд Ч.Номин төслийг дэмжихгүй, санхүүжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байсан. Тэгэхээр энэ саналаа Засгийн газарт танилцуулаад энэ төсөв хэмнэгдэнэ.Сайн л биз, төсөв хэмнэгдэх учраас бид дэмжинэ" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20