Төрийн банкны "Мөрөөдлөө хадгалъя" хадгаламжийн урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо

М.Төгөлдөр
2021/11/25

Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна.

“Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 - 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгох бөгөөд эхний урамшууллын эзэд 2021.11.16-ны өдөр тодорсон юм.

Урамшуулалт аяны хугацаанд Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид 3 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох юм. Түүнчлэн хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхээр оролцох боломжтой.

Хадгаламжийн урамшуулалт аяны эхний 14 хоногийн урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.

  • 100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны “Цайз” тооцооны төвийн харилцагч С.Эрдэнэсүрэн;
  • 100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны “Чингэлтэй дүүрэг” салбарын харилцагч В.Баасанжав;
  • Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Хэнтий аймгийн “Хурх” тооцооны төвийн харилцагч Б.Ренчинмядаг;
  • Bluetooth чихэвчний эзнээр Төрийн банкны “Хан-Уул дүүрэг” салбарын харилцагч Д.Найдансүрэн;
  • Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны “Тээврийн товчоо” тооцооны төвийн харилцагч Р.Бадамгарав;
  • Нисдэг тэрэгтэй дотоодод аялах эрхийн эзнээр Төрийн банкны “Сонгинохайрхан дүүрэг” салбарын харилцагч Э.Туул нар тус тус тодорлоо.

Урамшууллын эздийг Төрийн банк үүсгэн байгуулагдсан 12 жилийн ойн баярын өдөр буюу 2021.11.23-ны Мягмар гарагт тус банкны төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.

Төрийн банкны “Тээврийн товчоо” тооцооны төвийн харилцагч, урамшууллын эзэн Р.Бадамгарав: Азтан болсондоо маш их баяртай байна. Би Төрийн банкны харилцагч болоод олон жил үйлчлүүлж байна. Азтан шалгаруулдаг өдөр азтан болсоноо ч мэдээгүй. Төрийн банкнаас утсаар залгаж баяр хүргэхэд л мэдсэн. Их сайхан гэнэтийн юм боллоо. Төрийн банкны нийт хамт олонд 12 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын амжилт хүсье хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны дараагийн урамшууллын эзэд 2021.11.29-ний өдрийн Даваа гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодорно. 

Эрхэм харилцагч таныг “Хуримтлалтай дундаж давхарга” хөтөлбөрт хамрагдаж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банкинд хадгалуулахын зэрэгцээ мөрөөдөл биелүүлэх хуримтлалын аянд оролцож, хамгийн дотны хүнтэйгээ Бээжингийн өвлийн олимп үзэх урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны мэдээллийн лавлах 1800-1881 дугаараас лавлаарай. 

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20