Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн шинэ хувилбар гарсныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага аюултай ангилалд оруулжээ.
Уг хувилбар нь Дельта хувилбараас илүү аюул учруулж болзошгүйг ДЭМБ анхааруулжээ.
Уг халдварын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа цахим сүлжээнд дараах тайлбарыг хийжээ. Тэрбээр “Мутацид орсон шинэ төрлийн B.1.1.529 хувилбарын талаарх судалгаа үргэлжилж байгаа, айж сандрах хэрэггүй бөгөөд вакциндаа хамрагдахыг ДЭМБ зөвлөж байна. УОК шинэ хувилбарын талаар тодорхой зөвлөмж, шийдвэр гаргахаар судалж, бэлтгэж байна” гэжээ.
Уг асуудлаар УОК 11 цагт хуралдаан зарлав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна