2022/01/16
USD 2,811

Нийслэлд нэмэлт тунгийн хамрагдалт 31.1 хувьтай байна

М.Төгөлдөр
2021/11/29

2021.11.28-нд нийслэлийн хэмжээнд I тунд 67, II тунд 124, нэмэлт сэргээх тунд 3543, нийт 3734 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 31.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2969 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.973 (76.5 хувь), 16-17 насны 26.731 (78.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.15
3 дугаар тунд хамрагдсан хүний тоо, хувь хэмжээ харилцан адилгүй мэдээлэгдэж байна. Арилжааны телевизүүд 3-4 янзаар мэдээлж байна. Энэ тоог нэг мөр болгомоор юм.
Хариулах