ДЭМБ: Омикрон хувилбар халдварлах чадвар өссөн эсэх нь эцэслэн тогтоогдоогүй

М.Төгөлдөр
2021/11/29

ДЭМБ  Вирусийн эволюц хариуцсан техникийн группээс   Technical Advisory Group on Virus Evolution  зүгээс 2021 оны 11 сарын  26  өдөр  ӨАБНУлсад бүртгэгдсэн  B.1.1.529 хувилбарыг анхаарал татсан аюултай хувилбарт бүртгэх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэр нь энэ  группд танилцуулсан  мутацийн мэдээлэл ба халдвар тархах хурд ба өвчлөлийн хүндрэлд нөлөөлөх зэрэг мэдээлэлд тулгуурласан болно.

Омикрон хувилбарын талаарх мэдээлэл 
ӨАБНУ судлаачид болон бусад улсын судлаачид Омикрон хувилбарын талаарх олон төрлийн  судалгааг хийж байгаа ба эхний үр дүнгүүд гармагц мэдээлэлийг тогтмол өгөх болно.
Халдварлах чадвар : Омикрон хувилбарыг Дельта зэрэг хувилбартай болон бусад харьцуулахад халдварлах чадвар өссөн  эсэх нь эцэслэн тогтоодоогүй байна. ӨАБНУ улсад тохиолдлын тоо огцом нэмэгдсэн ба энэхүү нэмэгдэл нь Омикрон хувилбартай холбоотой эсэх талаарх тархвар зүйн судалгаа хийгдэж байна.
Өвчлөлийн хүндрэл : Омикрон хувилбарын халдвараар өвчилсөн хүмүүсийн хүндрэл  нь Дельта зэрэг хувилбартай болон бусад харьцуулахад хэр хөнгөн эсвэл хэр хүнд байгаа мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна. ӨАБНУ улсад тохиолдлын тоо огцом нэмэгдсэнтэй холбоотой хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдсэн  ба Омикрон хувилбарын халдвартай шууд холбоотой нь нотлогдоогүй байна. Омикрон хувилбарын халдварт өртөгсөдийн клиникийн шинж тэмдэг мөн бусад хувилбараас өөр гэдэг дээр мөн мэдээлэл одоогоор байхгүй байна. Омикрон хувилбарын халдварт өртөгсөдийн өвчлөл хүнд байгаа дээр мөн мэдээлэл байхгүй ба халдварт өртсөн дээд сургуулийн оюутнуудын дунд ажиглалт хийхэд хөнгөн байсан ба өвчлөлийн хүнд ба хөнгөний тал дээр илүү тодорхой мэдээлэл гартал хэд хэдэн долоо хоног хэрэгтэй. Одоогоор бүртгэгдсэн бүх хувилбарууд түүн дотроо дэлхий даяараа давамгайлж буй Дельта хувилбар нь хүнд өвчлөлийг үүсэн үхэлд хүргэж байгаа ба халдвараас урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20