C.Одонтуяа: Эрчим хүчний салбар хэзээ мөдгүй зогсох магадлалтай байна, маш их өртэй

Л.Бямбажав
2021/11/29

УИХ дахь Ардчилсан намын /АН/ бүлэг өнөөдөр /2021.11.29/ мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-Дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа боловч эрчим хүчний нөхцөл байдал эрсдэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Засгийн газрын дэд дарга Монголд айлчлаад буцсан. Энэ талаарх мэдээллийг холбогдох яамнаас асууж тодруулж хурлаар хэлэлцлээ.  Монгол Улс эрчим хүчний нөөцийг долоон хувиар өсгөсөн байна.  Хувийн хэвшил болон улсын 32 аж ахуйн нэгжүүд энэ салбарт ажиллаж байна. Эрчим хүчний салбарт 16 мянган хүн ажиллаж байна. Дундаж цалин бол 1.6 сая төгрөг. Энэ цалин нь  сүүлийн 1-2 жил нэмэгдээгүй ч эрчим хүчний салбарын  ачаалал нь 9-10 хувиар нэмэгдсэн. Цаашид атомын эрчим хүчний салбарт анхаарч, бодлого барьж ажиллах ёстой. Эх үүсвэр нь Монголд бий.

Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ хийгдсэн. Гэвч Оросын тал Байгал нуурын эмзэг экосистемийг хадгалахад саад учруулна гэж үзжээ.  Байгал нуураас гарч байгаа усны эх үүсвэр дээр таван цахилгаан станц ажилладаг бол орж байгаа эх үүсвэрт нь усан цахилгаан станц ажилладаггүй.   Биологийн нөхөн сэргээлт дээр нь Олон улсын судалгааны байгууллага болох  Францын компани ажиллаж байна.  Дүгнэлт нь удахгүй гарна. Эрчим хүчний ачааллын оргил үед ОХУ-аас нэмж 100 Мвт-ын цахилгаан авахаар болжээ. Цаашид гэрээ хэлэлцээр хийх юм байна. Эрчим хүчний салбарыг өөр түвшинд хүргэх цаг нь болсон. Шаардлагатай бол АН-ын бүлэг Засгийн газарт зөвлөмж өгч ажиллана.  Хоёрдугаарт Чөлөөт бүсийн тухай хуульд хууль хоорондын зөрчил байна. Тухайлбал, Чөлөөт бүсийн газар нутгийн байдал нь тодорхойгүй байна. Засгийн газар хоорондын буюу Монгол-Хятадын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийг тодорхой болгох шаардлагатай. Яг амьдрал дээр хэрэгжээд явбал маш тодорхой бус байна.

АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа:

-Эрчим хүчний салбарынхан зовлон жаргалаа ярилаа. Салбарын сайн тал гэвэл асуудлуудаа мэргэжлийн түвшинд маш сайн мэдэж байна. Гэхдээ АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс арга барилаа өөрчлөөч ээ гэдгийг хэлсэн. Лобби хийхдээ муу, зориггүй байна. Төсөв батлахын өмнө уулзаж бэрхшээлүүдээ ярихгүй бол Эрчим хүчний сайд нь уг салбарыг маш аюултай байдалд байгааг хэллээ. Хэзээ мөдгүй зогсох магадлалтай байна. Маш их өртэй. Хөрөнгө оруулалтууд орж ирэхгүй байна.Тиймээс эрчим хүчний салбар хүндрэлтэй байна. Улсын төсөвт бол мөнгө байгаа. Хэдэн тэрбумаар нь хөшөө,барилгад зарж байна. Гэтэл яагаад доголдолд орсон эрчим хүчний салбарт олигтой мөнгө хуваарилсангүй вэ. Үүнийг бид гайхаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20