С.Амарсайхан: Замын-Үүдээр гурав хоногийн дараа автомашины чингэлэг ачаа авч эхэлнэ

Л.Бямбажав
2021/11/29

ОХУ, Монгол Улсын Засгийн газар хооронд хийсэн уулзалтын талаар Шадар Сайд С.Амарсайхан тайлбар өгч байна.

Тэрбээр “ОХУ, Монгол Улс Засгийн газар хоорондын комиссын хуралдаан жил бүр болдог. Уг хуралдаанаар хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, мөн худалдаа эдийн засгийг өргөжүүлэх, эдийн засаг соёл, боловсрол шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс хамтын ажиллагааны комиссын хуралдааныг энэ оны гуравдугаар сарын 12-ны өдөр цахимаар хийсэн. Энэ удаагийн хуралдаанаар   Ерөнхийлөгчийн ОХУ-д ирэх сард хийх айлчлалын бэлтгэлийг хангах, хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хэрэгжүүлэх арга хэмжээ,  ирээдүйн зорилтыг тодорхойлох, эдийн засгийн төсөл хөтөлбөрийг ярилцсан.

Тухайн үед ОХУ-ын Засгийн газрын орлогч болон миний бие мөн хурлын үйл ажиллагааны мэдээллийг өгч байсан. Хэд хэдэн асуудал яригдсан.

  • Эрчим хүчний салбарт хамтран ажиллах хүрээнд  гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг хамтдаа хийх, ТЭЗҮ хийгдээд үндсэндээ дуусч байна. Гуравдугаар цахилгаан станцыг өргөтгөх ажил ирэх жил эхэлнэ.
  • Төмөр замыг салбарыг шинэчлэх хүрээнд төмөр замын тарифыг шинэчлэх хүрээнд хоёр тал тохиролцсоны үндсэн дээр 2025 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх шинэчлэлийг хийх,
  • Газрын тосны бүтээгдэхүүн салбарт,  ялангуяа газрын тосны бүтээгдэхүүний хангалт нийлүүлэлт, шинэ нисэх онгоцны буудлын агаарын тээврийн шатахууныг нийлүүлэх тухай,
  • Мөн байгаль орчин экологийн салбарт хамтарч ажиллах, хөдөө аж  ахуйн салбарт ажиллах, Евро-Азийн эдийн засгийн бүсийн  холбоонд хэрхэн цааш  оролцоогоо хангаж явах боломжтой эсэх талаар,
  • Хийн хоолойн төсөл, хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэж ярилцсан. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эгийн голын усан цахилгаан станцыг Оросын тал дэмжихгүй гэсэн байх суурь илэрхийлсэн нь үнэн үү?

-Монгол Улс хөрш орнуудтайгаа эдийн засгийн харилцан өгөөжтэй хамтарч ажиллах бодлогыг барьж ирсэн. Энэ хүрээнд Эгийн голын УЦС, эрчим хүчний бусад цогцолборыг өргөтгөх талаар  өргөн хүрээнд ярилцсан. Эгийн голын УЦС-ын асуудлаар иргэд мэдээлэлтэй байгаа байх. Хэрэгжүүлэх тал дээр хоёр тал байр сууриа харилцан адилгүй илэрхийлж ирсэн. Манай талаас дунд болон их оврын усан цахилгаан станцыг барьж байгуулах, байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, эдийн засгийн үр өгөөжийг бодолцож хамтарч хэрэгжүүлэх саналыг  тавьж байгаа. Хил орчмын гол горхины урсацийг хадгалах, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх асуудал яригддаг. Тэр хүрээнд ОХУ-ын зүгээс Эгийн голын УЦС-ыг барьсан тохиолдолд байгаль орчинд тодорхой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учраас энэ төсөлд оролцоно гэдгээ хэлэх боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тиймээс хоёр тал цаашдаа байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүйгээр хамтарч судалъя гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Түүнээс нэг нь тулгаж шаардаад, нөгөө нь сөрөг байр суурьтай байгаа зүйл байхгүй. Айхтар ноцтой үл ойлголцох асуудал байхгүйг хэлье. Энэ асуудалд албан ёсны эх сурвалжтай хандахыг хүсье гэлээ.

-Хил хэзээнээс хэвийн ажиллах вэ?

-Хил нээх асуудлыг хойшлуулсан, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа шиг бүх тээвэрлэлт хаагдсан гэдэг нь албан бус мэдээлэл. Ийм эцсийн шийдвэр Монгол Улсын талаас, Хятадын талаас ч гараагүй. Хэрвээ тийм шийдвэр гарсан бол Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамдаар дамжуулаад албан ёсны дипломат шугамаар мэдээлэл өгдөг зарчимтай. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд болон хил гаалийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байгаа.  Төмөр замын ачаа тээвэр хэвийн явж байгаа. Өнгөрсөн хугацаанд Хятадын талтай тохиролцсоноор авто тээврийн татан авалтуудаа нээх шийдвэр гаргасан. Гурав хоногийн дараагаас эхлээд үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлнэ. Монгол Улс, Хятад хоёрын хооронд хилийн нойл цэг дээр ачаа бараагаа солилцоно. Контейнер чингэлэг тээврээр ачаагаа явуулна. Манай талаас бэлтгэлээ хангаад дууссан. Хятадын талаас бэлтгэл хангагдсан. Хил орчмын хяналтын үйл ажиллагааг уялдуулах, Зам тээврийн яамнаас хариуцсан ажлын хэсэг гарч, газар дээр нь очиж ажиллаж, тээвэрлэлтэд оролцох жолооч, чингэлэг ачиж буулгадаг каран гэх мэт бүгдийг нь чиглүүлэх ажилд орсон явж байгаа. Ингээд ойрын өдрүүдэд Замын-Үүд боомт авто машинаар чингэлэг тээврээр ачаагаа авах боломж бүрдэнэ. Хүний оролцоогүйгээр шууд ачаа тээврийг хилийн нойл цэг дээр солилцоно гэдэг нь цаашаа эргэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. 

Өмнө нь жолооч нараа цаана гаргаж тусгаарладаг, жолооч хүрэлцдэггүй эрсдэлтэй байдал үүсдэг байсан бол тээвэрлэлтийг каранаар хүний оролцоогүйгээр хийснээр илүү тогтвортойгоор явах нөхцөл бүрдэнэ. Эхний ээлжид хэдэн зуугаар нь оруулаад ирэх боломжгүй. Цаад талаас санал болгож байгаа хүрээнд зохион байгуулалтаа хийнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 5 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 10 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 11 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 11 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 12 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 13 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 13 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 13 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 15 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 15 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 15 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 17 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 18 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 18 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 19 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр