​Монголчууд 3000 метр өндөр уулсын нутагт бяслаг үйлдвэрлэж байна

Л.Бямбажав
2021/11/30

Монгол орны өнцөг бүрээс ирсэн бяслаг урлаачид цуглаж өөрсдийн бүтээлүүдээ олон нийтэд танилцууллаа. Монгол оронд хийгдэж буй бяслаг нь байгалийн олон бүс, цаг агаарын эрс тэс байдлаас шалтгаалан тухайн газар нутгуудын мал, амьтдын сүүний онцлогоос хамаарч өвөрмөц амттай, цөөн төрлийн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүний бий болдог. Түүний нэгэн жишээ нь Алтайн уулсын 3000 метрийн өндөрт байдаг сарлагийн сүүгээр хийсэн бяслаг юм. Дэлхийн цөөн тооны улсад байдаг сарлагийн сүүний гарц бага хэдий ч тослог ихтэй учир сайн чанарын бяслаг гаргах авахад тохиромжтой ажээ.  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бяслаг урлаачдаа дэмжиж тэдний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах тал дээр идэвх чармайлттай ажиллана гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

“Cheese republic” компанийн захирал, Бяслаг урлаач, Я.Энхээ,  

“Бид монголд хийж байгаа бяслагийг урлахдаа артизан маягаар буюу урлаж хийдэг. Энэ нь монгол уламжлал биш, дэлхий даяар хийдэг уламжлалт технологиор хийдэг. Үйлдвэрийн бяслаг хийх чиглэл нь Монголчууд бидэнд ач холбогдол багатай гэж бодож байна. Яагаад гэвэл дэлхийн том тоглогчид энэ чиглэлд маш их байдаг. Монголчуудад ямар сонголт байна вэ гэхээр. Том газар нутагтай, олон байгалийн бүстэй үүнээс үүдээд тухайн нутагт байгаа ургамал, салхи, мал, амьтдын онцлогоос шалтгаалаад өвөрмөц, цөөхөн тооны өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Бид энэ жил 160 гаруй тонн бяслаг хийсэн”.

 Ч.Галтайхүү, Тува як бяслаг урлаач)

“Манай Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Урианхай, Тувачуудыг дэмжиж ажилладаг. Бид 30 айлаас сүүг нь авдаг. Бидний гол зорилго нь малчдыг дэмжиж, тэднээс авсан сүүгээрээ маш гоё бяслаг хийж болдгийг тэдэнд үзүүлж, тэдний өсгөж байгаа сарлагийн сүүгээр маш үнэтэй, европид ховор байдаг их эрэлттэй бүтээгдэхүүн хийж болно гэдгийг харуулахыг зорьсон. Мөн сарлаг өсгөхийг дэмжээд ямааны тоо толгойг багасгаж, бэлчээр хамгаалъя гэсэн бодлого барьж байгаа. Тиймээс малчид сарлагаа илүү өсгөж, сүүгээр нь бяслаг үйлдвэрлэж, Тува яак гэсэн брэнд үүсгэнэ гэж эхэлнэ гэж харж байгаа. Манай гол онцлог нь далайн түвшнээс дээш 3000м -ийн өндөрт бэлчдэг сарлагийн сүүгээр бяслагаа хийдэг. 3000 м өндөрт 500 гаруй төрлийн эмийн ургамал ургадаг. Тэнд ургадаг эмийн ургамлууд нь олон төрлийн өвчин анагаахад тустай. Тэр ч бүү хэл хорт хавдартай хүмүүст хүртэл тусдаг байдаг гэдгийг Канадын эрдэмтэд баталсан. Тэгэхээр манай бяслаг бол тэдгээр эмийн ургамал иддэг малын сүүгээр хийсэн учраас маш ховор сайн чанарыг бүтээгдэхүүн гэдгийг хүн бүрт хэлэхийг хүсэж байна.

 Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын нарийн бичгийн дарга  С.Баясгалан

“Өнөөдөр болж байгаа фестивалийн гол давуу тал нь Монголын өнцөг булан бүрээс бяслаг урлаачид цуглаж өөр хоорондоо туршлага судлаад, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байна. Энэ бол бяслаг урлаачид маань зөвхөн өрхийн хэмжээнд бичил бизнес эрхлээд явах биш цаашдаа нэгдэж нэгдсэн ноу-хау, стратегийг бий болгоод олон улсын зах зээлд гарах боломжийг бүрдүүлж байгаа дам үр нөлөөтэй байна гэж харж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Great reset буюу цар тахлыг  яаж хэрхэн хурдтай даван туулж, эдийн засгаа эрчимжүүлэх талаар санаачилга гаргаад ажиллаж байгаа. Энэ хүрээнд бяслаг үйлдвэрлэгчдийн арга хэмжээ бидний санаачилгатай нэгдэж байна. Өмнөх бизнесийн бүх зарчим цар тахлаас үүдээд өөрчлөгдөж байна. Тиймээс бид шинэ бизнесийн орчинд дасан зохицох шаардлагатай болж байна. Тэгэхээр Худалдаа аж үйлдвэрийн танхим самар, зөгийн бал, чацаргана зэрэг дотоодын бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд нийлүүлэх кластерийн бодлого хэрэгжүүлж байгаа. Үүнтэй адилаар бяслагны кластер байгуулж бодлогоор дэмжиж ажиллана гэдгийг хэлмээр байна.”

Эх сурвалж А24


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20