ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА БАТЛАГДЛАА

М.Төгөлдөр
2021/10/15

Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эцэслэн батлахаар шийдвэрлэлээ.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дотоодод үйлдвэрлэсэн болон импортолсон бүх төрлийн таримал ургамлын үрийг үржүүлэх, худалдах, ургамлын шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулсан.

1.Таримал ургамлын үрийн ангиллыг тодорхой болгосон: Цөм үр, торгон үр, баталгаажсан үр.

2.Үр үйлдвэрлэл, үр үйлдвэрлэхэд тавигдах шаардлагыг шинээр зохицуулсан. Үр үйлдвэрлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий этгээд байна, тусгай зөвшөөрөл авахад  үрийн тариалан эрхлэх талбайтай байх, тухайн таримал ургамлын онцлогт тохирсон техник, агуулах эсвэл талбайтай байх, мэргэшсэн агрономичтой байх тусгай шаардлагыг тавьсан байна.

3. Үрийн чанарын хяналт, баталгаажуулалтын асуудлыг шинээр нэмсэн. Үр үйлдвэрлэгч нь үр үйлдвэрлэлийн талбайд хянан баталгаа хийлгэх шинэ зохицуулалт нэмэгдсэн. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага сортын хянан баталгааг хэрэгжүүлэх бөгөөд тухайн байгууллагын тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн хийж акт үйлддэг байх, холбогдох журмыг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах зохицуулалтыг шинээр нэмсэн.

4.Үрийн худалдаа эрхлэх асуудлыг шинээр тусгасан. Үүнд: Монгол Улсын нутаг дэвсгэрт холбогдох стандартын шаардлага хангасан үрийг худалдах, түүний сав, баглаа боодол, бичиг баримтад сортын нэр, гарал үүсэл, чанар, ариутгал, сортын бүтээгчийн эрхээр хамгаалагдсан эсэх талаар тодорхой тусгасан байх шаардлагыг тавина.

5.Үрийг импортлох, экспортлоход холбогдох стандартын шаардлагыг хангасан, үрийн чанарыг тодорхойлсон дагалдах баримт бичигтэй байх, сортын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн сортын үр байх зэрэг шаардлагыг тавьдаг байхаар туссан.

6. Монгол Улс үрийн улсын болон үрийн технологийн нөөцтэй байх. Үрийн улсын нөөцийг Нөөцийн тухай хуулиар зохицуулах, харин тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дутагдах үрийн хэрэгцээг хангах, үр шинэчлэх зориулалттай үрийн технологийн нөөцийг Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар туссан. Технологийн нөөцөд байх таримлын төрөл,  бүрдүүлэх, удирдах журмыг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  хариуцахаар тусгасан байна.

7.Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сортын үндэсний бүртгэлийг хөтөлнө. Энэ нь сорт сорилтод соригдож, аж ахуй, биологийн шинж чанараар шалгарч, үр үйлдвэрлэх тариалахыг зөвшөөрсөн сортын бүртгэлийг хэлэх бөгөөд ирээдүйтэй, нутагшсан, арилжааны, нутгийн уугуул, хамгаалагдсан гэсэн ангилалтай байхаар туссан байна.

8.Сортын бүтээгчийн эрх олгох, хамгаалах асуудлыг шинээр тусгасан. Үүнд: Сортын бүтээгч нь бүтээгчийн эрх авах хүсэлтээ тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. Сорт нь оноосон нэртэй байна. Хүсэлт гаргах үед сорт нь шинэ сорт байх, одоо байгаа сортуудаас ялгаатай байх шаардлагуудыг тавьсан. Мөн тухайн сортын үндсэн шинж нь жигд хадгалагдсан буюу жигдэрсэн байх. Сортын үндсэн шинж тэмдгүүд нь үржүүлгийн төгсгөл бүрт өөрчлөгдөөгүй буюу жигдэрсэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Сортын бүтээгчийн эрхийн хамрах хүрээг тодорхойлсон ба хамгаалагдсан сортын үржүүлгийин материалыг ашиглахад сортын бүтээгчийн зөвшөөрлийг авна. Сортын бүтээгчийн эрхийн хүчинтэй хугацаа 20 жил байх ба мод, мөлхөө ургамлын хувьд 25 жил байна.

9. Хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийг баяжуулах, хадгалах, хамгаалах, таримал ургамлын шинэ сорт бүтээх селекцийн ажилд ашиглах зорилгоор таримал ургамлын генетик нөөцийн санг байгуулна. Энэ сан нь Монгол Улсад селекцийн аргаар гаргасан сорт болон нутгийн уугуул сорт, тэдгээрийн зэрлэг удам, эрлийз, гадаадын сортын генетик материалаас бүрдэх бөгөөд төрийн мэдэлд байна. Сангийн үйл хэвийн ажиллагааг төрийн үйлчилгээний эрдэм шинжилгээний хүрээлэн хэрэгжүүлнэ. Генетик сантай холбоотой журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20