САЙД З.МЭНДСАЙХАН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

М.Төгөлдөр
2021/10/20

Өчигдөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар салбар бүрийнхээ ирэх оны төсвийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.

Сайд З.Мэндсайхан танилцуулгынхаа эхэнд “Ирэх жилийн төсвийн төсөлд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багцад нийтдээ 235.4 тэрбум төгрөг багтсан. Засгийн газраас барьж байгаа үндсэн чиглэл болох малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг дэмжих, хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн гол тулгуур багана болгох зорилгын хүрээнд төсвөө төсөөлсөн” гэдгийг дурдсан юм.

Салбарын нийт хөрөнгө оруулалтын арга хэмжээнд 71.3 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2022 онд шинээр 54.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Дээрх хөрөнгө оруулалтын санхүүжилтээр мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх гол ажлууд багтаж байна.

Мал аж ахуй

Газар тариалангийн бүс нутагт Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн 60 сумын 160 баг багтдаг. Энэ бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ. Үүний тулд Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаанд тулгуурлан бэлчээрийн уламжлалт мал аж ахуйг сайжруулах, сүргийн бүтцийг өөрчлөх зорилгоор зохиомол хээлтүүлэг, үржил селекцийн ажлыг зохион байгуулна.

Мал эмнэлэг

Мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хамгийн чухал хөшүүрэг бол малын эрүүл мэнд. Тиймээс малын эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, лабораторийн оношилгоо, шинжилгээ ариутгал, мал амьтан эрүүлжүүлэх баталгаажуулах сургалт судалгаа зэрэг мал эмнэлгийн арга хэмжээнд 32.2 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Газар тариалан

Газар тариалангийн салбарын гол ажил бол үрийн шинэчлэл юм. Өнгөрсөн жил үр тарианы үрийн 30 хувийг элит үрээр бүрдүүлсний үр дүн энэ жилийн ургацаас харагдаж байна. Тиймээс энэ бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Мөн энэ жил хүнсний ногооны 65 хувийг дотоодоосоо хангах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Ирэх жил энэ тоог 8 хувиар нэмэгдүүлж 73 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна. 2020 онд дотоодынхоо 45 хувийг хангаж байлаа.

Жижиг, дунд үйлдвэрлэл

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, худалдаа бизнесийн орчныг сайжруулахад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн эргэн төлөлт, ЖДҮ хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийн эргэн төлөлтөөс зээл олгох юм.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20